Aнхдугаар чуулга уулзалт

Үндэсний Реалторуудын холбооны анхдугаар чуулга уулзалт, Үл хөдлөх хөрөнгийн БАЯН ЗУУЧЛАГЧ хэрхэн болох вэ нэртэй гарын авалга номын нээлт амжилттай зохион байгуулагдлаа.

Манай Сургалт

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашиглах боловсон хүчний эрэлт хэрэгцээг хангах, сонирхсон иргэд, бүх насны хүмүүст үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн сертификаттай сургалт "Хөдөлмөрийн Яам", "Хөдөлмөр эрхлэлтийн төв"-өөс албан ёсны эрхтэйгээр реалторуудын үндэсний холбооны харьяа "RGB" сургалтын төвөөс зохион байгуулж байна.

Худалдаанд гарлаа

Хэрхэн бага зардлаар баян зуучлагч болох вэ? ном, бүх номын салбаруудаар, мөн Peace tower-ийн 705 тоотод худалдаалж байна.

Баянзууч үл хөдлөх хөрөнгө

Манай үл хөдлөх хөрөнгө зуучлалын төв нь 2008 оны 8-р сарын 28-нд анх байгуулагдсан. УБ хотын бүх дүүрэг, хөдөө орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

РЕАЛТОРУУДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ

Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч реалторын холбоонд одоогоор олон реалторууд нэгдэж байна. Энэ холбоо 2014 оноос байгуулагдаад удаагүй ч мэргэжлийн сертификаттай реалторуудыг нэгтгэж тэдний борлуулалтын рейтинг олон түмэнд харуулах, харилцагч нарт тэдний тухай мэдээлэл олоход нь туслах мөн амьдралын баталгаа өмч эд хөрөнгөө ямар мэргэжилтэнд даатган борлуулах түрээслүүлэх сонголтыг хийх бололцоо олгож байгаа зэрэг олон олон давуу талуудаас гадна энэ холбоогоороо дамжуулан рейлторууд үл хөдлөх хөрөнгийн зуучлагч байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилготой ашигийн бус сайн дурын байгууллага болно. Бид цаашдаа үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж буй реалторуудын мэдлэг боловсрол мэргэжлийн маркетингийн хөрөнгө оруулалтын, үнэлгээний зэрэг цуврал лекцийг гадаад дотоодын нөлөө бүхий лектор хөрөнгө оруулагч нартай хамтран явуулах болно. Иймээс энэ шинэ мэргэжил шинэ бизнэст хүч сорих гэж буй бүх хүмүүст манай сургалтанд хамрагдан манай холбоонд нэгдэхийг уриалж байна. Энэ чиглэлээр мэргэшин манай холбоонд нэгдсэнээр олон түмэнд хүрэх боломжтой тул таныг урьж байна. РЕАЛТОРУУДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО

Мэдээний тойм

Saturday, 27 December 2014

Sunday, 7 December 2014

Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ гэж юу вэ?



Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ гэж юу вэ?

-Мөнгө бусад хөрөнгийн үнэ цэнийн хэмжүүр болдог
-Мөнгөний үнэ нь хүүгээр хэмжигдэнэ
Энгийнээр тайлбарлавал мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ гэдэг нь янз бүрийн хүчин зүйлийн инфляцийн хуулийн хугацааны гх мэт нөлөөллөөд мөнгөний үнэ цэнэд гарах өөрчлөлт юм.
-Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ гэдэг нь
Мөнгөний үнэ цэнэд нөлөөлөх хугацаа хүү , хүү тооцох давтамжийн нөлөөлөлийг тооцсон үнэ цэнэ.

www.realtormongolia.mn

МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Маркетингийн талаар их ойлгомжтой энгийнээр 
9 жишээ дээр тайлбарлаж та бүхэнд хүргэе!

МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?
1. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж очоод: “Би их баян. Надтай гэрлээч!” гэж хэлбэл энэ нь ШУУД МАРКЕТИНГ;
2. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Таны найз түүнд дөхөж очоод таныг заан: “Тэр их баян. Түүнтэй гэрлээч!” гэж хэлбэл энэ нь СУРТАЛЧИЛГАА;
3. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж очоод утасны дугаарыг нь аваад маргааш нь утсаар ярьж: “Би их баян. Надтай гэрлээч!” гэж хэлбэл энэ нь ТЕЛЕМАРКЕТИНГ;
4. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Та босоод зангиагаа чангалан түүнд дөхөж очоод уух юм аягалж өгч, дагалдан явж хаалга нээн, цүнхийг нь зөөж тусалж, мөн хүргэж өгөх үү гэж асуунгаа: “Дашрамд хэлэхэд би их баян. Надтай гэрлээч!” гэж хэлбэл энэ нь ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА;
5. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Тэр танд дөхөж ирээд: “Та их баян. Та надтай гэрлэх үү?” гэж асуувал энэ нь БРЭНДИЙН НЭР ХҮНД;
6. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж очоод: “Би их баян. Надтай гэрлээч!” гэж хэлэхэд тэр таныг нэг сайн алгадаж мэднэ. Энэ бол ХЭРЭГЛЭГЧИЙН ХАРИУ ҮЙЛДЭЛ;
7. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж очоод: “Би их баян. Надтай гэрлээч!” гэж хэлэхэд танд нөхрөө танилцуулбал энэ нь ЭРЭЛТ БА НИЙЛҮҮЛЭЛТИЙН ЗӨРҮҮ;
8. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж очоод юу ч хэлж амжаагүй байхад чинь өөр нэгэн урьтаж очоод: “Би их баян. Надтай гэрлээч!” гэж хэлээд дагуулаад явбал энэ нь ТА ЗАХ ЗЭЭЛД ЭЗЛЭХ ХУВИА АЛДЖЭЭ гэсэн үг;
9. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж очоод: “Би их баян. Надтай гэрлээч!” гэж хэлж амжаагүй байхад чинь таны эхнэр хүрээд ирвэл энэ нь ШИНЭ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХЭД УЧРАХ СААД юм.



Monday, 10 November 2014

ҮХХ-ийн Үнэлгээний зориулалт

ҮХХ-ийн Үнэлгээний зориулалт

1.Эд хөрөнгийн худалдах зах зээлийн үнийг үндэслэлтэй тодорхойлох
2.Хөрөнгийн зээлийн барьцаа болгох үндэслэл тогтоох
3.Хөрөнгийн даатгуулах үнийг үндэслэлтэй тогтоох
4.Түрээслүүлэх хөрөнгийн суурь үнийг тогтоох
5.Хөрөнгийн шинэчилсэн үнэлгээ тогтоох
6.Аж ахуйн нэгжийн шинэ дүрмийн сангийн барилга байгууламжийн өртгийг тодорхойлох
7.Аж ахуйн нэгжийн шинэ хөрөнгө орлуулалтын төслийг хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө боловсруулахад ашиглах хөрөнгийн өртгийг тогтоох.
8.Дуусаагүй барилга байгууламжийн өртгийг тодорхойлох зэрэг болно.

Sunday, 9 November 2014

Үнэлэгдэх болон харьцуулах обьекттой холбогдох үнэлгээний мэдээлэл цуглуулах




Хамгийн гол нь өмчийг ойрын хугацаанд худалдсан үнийн бодит мэдээлэлийг олж авахыг урьдал болгоно.Хуурамч хэлцэл гэрээний үнийн мэдээллээс зайлсхийж зах зээлийн үнэ цэнийн шалгуураар мэдээллээ шалгана.Тухайлбал цаг хугацааны нээлттэй байдлын шахалтгүй сайн дурын Мэдээллээр хангагдсан зэрэг шалгуурыг давсан зохих сурталчилгаа хийгдсэний үндсэн дээр хийгдсэн гүйлгээ байна

Реалтор Манлайлагч байх ёстой



Манлайлахад хувь хүний чанар дадал туршлага ямар үүрэг гүйцэтгэдэгээс үл хамаарч хамгийн гол нь өөрийн ажил хэрэгт хэтийн зорилт ирээдүйн талаар төсөөлөл үнэт зүйл итгэл үнэмшил хэтийн төлөв гэсэн 5 зүйлийг оруулах ёстой.Энэ бол жинхэнэ манлайлагч хүний мөн чанар юм.

1.Туйлын зорилго: Таны зорилго юу вэ? Та яагаад энэ бизнесийг эрхлэх болов
2.Ирээдүйн талаарх төсөөлөл:Бидний туйлын зорилтоо хэрэгжүүлж байгаа ертөнц ямар байдалтай байна.Зорилгодоо хүрсэний дараа ямар байдалтай харагдах бол?
Бидний зорих гэж байгаа аялал ямаршуухан байх вэ? Туйлын зорилтод хүрэхэд туслах богино хугацааны зорилтууд Ирээдүйн талаарх төсөөлөл ямар байх вэ?
4.Итгэл үнэмшил: Ажлын явцад бид ямар дүрмийг баримталдаг вэ?
5.Хэтийн төлөв: Одоогийн байдал ямар байна вэ? Энэ мөчид бид хаана оршиж байна вэ?

Манлайлагч нар эдгээр элементүүдийн талаар байнга санаж ажилдаа нэвтрүүлэх ёстой.
Эдгээр бол манлайлалын сонгодог томьёо юм шүү.

Үл хөдлөх хөрөнгийн ангилал


Үл хөдлөх хөрөнгийн ангилал

Зориулалтаар нь 

А.Үйлдвэрийн иргэний болон нийт үйлчилгээний нийтийн болон тухайлсан орон сууц
Орон сууцны орц
Орцны давхрууд
Давхрын нэг айл
Айлын доторх өрөө тасалгаа
Зуслангийн байр
В/Байгууламж
Дэд бүтцийн барилга байгууламж
Зам талбай
бие даасан инженерийн шугам сүлжээ ногоон байгууламж
Барилгын давхар өрөө тасалгаа цех тасаг

Wednesday, 10 September 2014

Байр зарах зар сурталчилгаа хийх


Зар сурталчилгаа бол хүмүүс үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийг хөлслөх үндсэн шалтгаан юм.Та өөрийн зуучлагчийн статусаараа байрыг аль болох хурдан хамгийн боломжтой сайн үнээр зарахын тулд өөрийн сурсан эрдэм авъяасаа ашиглах болно.Та байрыг чинь зарж өгнө гэж амлахаас зайлсхийж зөвхөн танай байр худалдаанд гарсан гэж хэлэх хэрэгтэй.Худалдагч нар юу хүсэж байгааг тодорхойлохоор тэдэнтэй ярилцах хэрэгтэй.Тэгээд гэрээний баталгаа гэж нэрлэгдэх гэрээг хийх хэрэгтэй.Гэрээний баталгаа бол байрыг зарахдаа юу хийх тухай зуучаас худалдагчтай хийж байгаа бичиг баримт юм. ..
Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл та "Үл хөдлөх хөрөнгийн баян зуучлагч хэрхэн болох вэ" номноос уншаарай.Энэхүү ном нь номын бүх цэгүүдээр худалдаалагдаж байна

ҮХХЗА ба түүний үйл ажиллагаа



ҮХХЗА нь голдуу өөрсдөө ажилладаг боловч хуулиар тэднийг брокеруудтай холбоотой байхыг шаарддаг.Тийм учир зарим ҮХХЗуучлалын газар нь хангалттай боловсрол мэдлэг туршлагатай болсоныхоо дараа өөрсдөө брокероо хийдэг.ҮХХЗ газар болон брокер 2лаа лиценз авах шалгалт өгч тэдгээрийг даван гарсан байх ёстой.ҮХХЗуучлалын газар нь янз бүрийн цагийн хуваарьтай байдаг  боловч маш их завгүй байдаг.Заримдаа тэд амралтын өдрүүдээр бас оройн цагаар ч ажилладаг.ҮХХЗуучлалын газрууд шиг та ч гэсэн дараах зүйлүүдийг бүгдийг нь эсхүл заримыг нь хийх хэрэгтэй.

-Худалдагч худалдан авагч нарт шаардлагатай зөвлөмж өгөхөөр уулзалт зохион байгуулах
-Зарагдаж байгаа шинэ үл хөдлөхүүдийг зах зээл дээр хянах
-Худалдан авагч ба худалдагч нарт үл хөдлөхүүдийг харуулах
-Листэд байгаа үл хөдлөхүүдийг худалдахаар зар байршуулах
-Үл хөдлөхүүдийг худалдах саналуудын төсөл боловсруулах
-Худалдагч ба худалдан авагч нарт саналууд болон эсрэг саналуудыг хүргэх
-Арилжаа хийх
-Үйлчилгээгээ шинэ хэрэглэгчдэд хүргэх
-Худалдан авагч ба худалдагч нарт санхүү болон бичиг баримтаа бүрдүүлж арилжаагаа дуусгахад зөвлөгөө өгөх

"ҮХХЗА" ба үл хөдлөх "Реалтор" гэдэг нэр томъёо адил төстэй юм шиг санагдаж магадгүй,гэвч энэ бол адил зүйл биш юм.Реалтор (Том Р) нь үндэсний Реалторуудын холбооны (ҮРХ)-ны гишүүн худалдааны нэр томъёонд заасан бие хувь хүний агент юм.

www.realtormongolia.mn

Monday, 1 September 2014

Үл хөдлөх хөрөнгийн агент байх нь



Сайн агент байх тусмаа л үйлчлүүлэгч нартаа илүү сайн мэдээллийг хүргэж чадна.Тэд дараах зүйлсийг хийж чадна.
-Худалдан авагчийн худалдан авсан эд хөрөнгөд эргэн төлөлтийн тооцоогоо харахад нь зориулж тооцоог нь хийж өгөх
-Худалдан авагч эсхүл худалдагч нартай зориулж зээл өгдөг газрууд болон мэргэжлийн хяналтын тухайн барилгын талаар дүгнэлтүүдийг асууж лавлаж өгдөг.
-Байр зарах гэж байгаа хүмүүсд зориулж үнийг нь хэлж өгч туслах
-Үл хөдлөх хөрөнгө зах зээл дээр яавал хурдан зарагдахыг 
-Үл хөдлөх хөрөнгө шүүх дээр байгаа эсэхийг асууж лавлаж худалдан авагч нартай туслах
-Худалдан авагч нар шийдвэрээ гаргахад нь юутай илүү төстэй байгааг нь хэлж өгч туслах
-Хуулийн зөвлөх,компаны нэр,бусад хүчин зүйлүүдийг шалгах
-Ая тухгүй,сөрөг болон бусад хүчин зүйлүүдийг маш сайн харах
-Болон бусад маш олон зүйлсийг мэдэхэд туслах.

Friday, 29 August 2014

Худалдан авах боломж



Таны үйлчлүүлэгч 4 өрөө байр хайж байхад 2 өрөө байраар очих нь цагаа дэмий үрж байгаа хэрэг юм.Таны үйлчлүүлэгч мөнгө нь хүрэлцэхгүй байвал арван өрөө байр үзүүлэх нь ч гэсэн мөн л адил цагаа үрж байгаа хэрэг. Дэлгэрэнгүйг "Үл хөдлөх хөрөнгийн баян зуучлагч хэрхэн болох вэ?" номноос хүлээн авч уншаарай. Бүх номын цэгүүдээр худалдаалагдаж байна

Wednesday, 27 August 2014

Гэрээ зурах



Листингийн гэрээ газраас газарт янз бүр байдаг.Гэвч голдуу дараах үндсэн мэдээллүүд байна.

  • Эзэмшигчийн нэр
  • Хуудас бүр дээр гарын үсэг (Эсхүл нэрийн эхний үсэг)
  • Зуучийг дурьдсан байна
  • Үнийг асууна
  • Орж байгаа эд хөрөнгө
  • Хуулийн үйлдлээс гадуурх хөндлөнгийн гэрчийг гэрээндээ тусгах 

Реалторуудын харилцагч нартаа өгөх зөвлөгөө



Хэрэв таны харилцагч нар дижитал аппарат, эсхүл гар утас нь камертай бол тэднийг үзсэн байрныхаа зургийг авахыг зөвлө.Ажил дээрээ ирээд уг зурагнуудыг компьютер дээрээ гаргаж хар.
Байрыг үзчихээд явахын өмнө харилцагтайгаа энэ байрны юу нь таалагдсан болон юуг нь өөрчилж болох талаар ярилц.Ирээдүйн сайн талуудыг нь хэлж анхаарлыг нь хандуул.Хэрэв таны харилцагч тодорхой шалтгаанууд хэлж байгаа бол гуравдахь байрыг яахаа та мэднэ шүү дээ.Мөн түүнчлэн бусад байраа тэдэнд яаж үзүүлэхээ ч мэддэг болно шүү дээ... Хэрэв та дэлгэрэнгүй уншихыг хүсвэл "Үл хөдлөх хөрөнгийн баян зуучлагч хэрхэн болох вэ?" номноос хүлээн авч уншаарай.

Үндэсний реалторуудын холбоо


Thursday, 21 August 2014

ОРОН СУУЦ, ГЭР ХОРООЛЛЫН ОРОХ, ГАРАХ ГАРЦЫГ ХААСАН ХААЛТ ХАШААГ ЧӨЛӨӨЛНӨ



Нийслэл хотын орон сууц болон зарим гэр хороололын сууцны орох гарах хэсгийг хаасан хашаа хашлага, хаалтууд нь түргэн тусламж болоод цагдаагийн албан хаагчид, онцгой байдлын албаныхан үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байдаг. Энэ байдлыг арилгах үүднээс Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  “Үзлэг шалгалт зохион байгуулах тухай” А/715 дугаар захирамж гаргалаа.

 Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Авто замын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Замын цагдаагийн газар , нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-т даалгалаа.
  Хамтарсан үзлэг шалгалтыг 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс      09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна.
Уг ажлын гол зорилго нь шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлж, чөлөөлөх, саадгүй нэвтрүүлэх, оршин суугч, иргэдийн аюулгүй байдлыг хангуулах аж.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга үзлэг шалгалтын дүнг удирдлагын зөвлөлийн хуралд 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор танилцуулж, цаашид авах арга хэмжээний саналыг танилцуулгад тусгана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Source:Barilga.mn

Хашаа байшинтай болохыг хүсч байгаа хүмүүст зориулав



Source:Mongo.mn

Манай гэр бүл хотод шилжиж ирээд хоёр жил болж байгаа бөгөөд эхнэр бид хоёр тус тусын ажлаа хийн ёстой л хүмүүсийн ярьдагаар хоёр идэхгүй, хоосон хонохгүй болоод л байлаа.

Хааяа хааяа эхнэр “хоёул нэг байртай болох юмсан” гэдэг яриаг өддөг ч үнэндээ хураасан мөнгө ч байхгүй, хаанаасаа ч эхлэхээ мэдэхгүй байгаа миний хувьд энэ яриаг төдийлөн ойшоон үздэггүй байлаа.

Гэтэл саяхан багын найз Б-тэйгээ уулзсан чинь хашаа байшин авчихжээ.

Би ч яахав, яаж авав, ямаршуухан байна, гэх мэт баахан зүйлийг асуулаа. Эцэст нь “Хэдийгээр сард 200,000-г төлөөд явж болоод байгаа ч манай амьдраад байгаа түрээсийн байр арай л биш юм” гэсэн бодол миний толгойд торж үлдлээ.

Манай найзын авсан байшин жижигхээн, хашаа нь айлуудын хашааны тал шиг ч гэсэн бидний амьдарч байгаа нэг өрөөний дэргэд ёстой л диваажин байв.

Хашаа байшинтай болох маань ч хол хэвтэнэ гэж боддог байсан бодол минь найзынхаа авсан байшинг бодох тусам арилж эхлэв.

Яагаад багын найз минь авч чадсан байхад би авч чадахгүй гэж!

Ер нь бид чинь нэг л их сайхан амьдралыг мөрөөддөг ч өөрт байгаа бодит боломжоо төдийлөн мэддэгүйгээсээ болоод хялбархан хүрчих байсан зүйлдээ хүрч чадалгүй яваад байдаг юм байна.

Би сард 200,000-г төлөөд нэг умгар өрөөнд амьдарч байхад найз маань харин сард 364,000-г төлөөд өөрийн гэсэн өргөөндөө амьдарч байсан юм даа.

Үнэндээ сард сая төгрөг олоод байдаг бид хоёрын хувьд бол энэ боломжийн тоо.

Ингээд банкуудыг судлаад үзлээ. Ямар шалгуур тавьж байна, юу юу бүрдүүлэх гээд л.

Үүнээсээ цухасхан та бүхэнд танилцуулъя.

Хашаа байшин зээлээр худалдан авахад ХААН, ХАС, Төрийн банк болон Голомт банкууд хамгийн боломжийн нөхцөл санал болгож байна.

Тухайлбал ХААН банкны зээлээр хашаа байшин худалдан авахыг хүсч байгаа бол та доорх шалгуурыг хангасан байх ёстой. Үүнд:
  • Санхүүжилт авах амины сууц/хашаа байшингаа сонгосон байх бөгөөд амьдран суух зориулалтаар ашиглах
  • Зээл хүсэгч нь 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх
  • Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн/санхүүжүүлэх чадвартай байх
  • Сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн, эсхүл энэ хугацаанд бизнес эрхэлсэн байх
  • Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбоотой зардлыг хариуцах
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн үлдэгдэлгүй байх

Хэрэв та энэхүү шалгуурыг хангаж байгаа бол доорх материалуудыг бүрдүүлэх хэрэгтэй болох нь. Үүнд:
  1. Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  2. Сүүлийн 6 сарын хугацааны 1% цээж зураг
  3. Гэрлэсэн бол гэрлэлтийн баталгаа
  4. Орлого, зарлага тодорхойлох баримтууд
  5. Худалдах худалдан авах гэрээ/захиалгын гэрээний эх хувь
  6. Барьцаа хөрөнгийн (худалдан авах орон сууц) бичиг баримтын хуулбар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа
  7. Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсвэл төлөх чадвартайг нотлох баримт

Wednesday, 13 August 2014

Орон сууцны зээлээ төлөх үү? Хадгаламжинд хуримтлуулах уу?

2013 оны 6 сараас хэрэгжиж эхэлсэн Орон сууцны 8% +/-1 хувийн хүүтэй иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд зээл авсан иргэд нэлээдгүй байгаа билээ. Тэдгээр иргэдийн дийлэнх хувь нь арилжааны зээлийн хүүтэй орон сууцны зээлнээс 8%-ийн орон сууцны зээл рүү шилжүүлсэн. Тэдний сард зээл рүүгээ төлдөг байсан төлбөр бараг л 2 дахин бага болж буурсан ч өмнө нь төлдөг байсанаараа зээлээ төлж байгаа нь цөөхөн. 

Гэвч бага хүүтэй ч зээл бол зээл л байдаг хойно түүнийгээ яаж шуухан богинохон хугацаанд төлөх вэ? гэсэн асуудал дийлэнх олонхийн толгойны далдхан өвчний нэг гэхэд маргах хүн гарахгүй биз.

Манай сайтын зүгээс хэд хэдэн удаа зээлийн төлбөрөө урьдчилж төлвөл ашигтай юу? тогтмол дүнгээр зээлээ төлвөл ямархуу хугацаанд зээлээ төлж болохыг харуулсан хүснэгтэн мэдээлэл зэргийг нийтэлж байсан. Уг нийтлэлүүдийг уншсан үзэгчдийн тоо 50,0 мянгаас хол давж, талархлаа илэрхийсэн уншигчдын тоо 10,000 орчимд хүрсэн. 

Бидний бэлдсэн жишээг санаж байгаа бол 50 сая төгрөгийг 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаагаар авсан хүн сар бүр хийдэг 418,220 төгрөг дээрээ ердөө л 60,000 төгрөг нэмж хийгээд байхад таны зээл 20 биш 15 жилийн дараа төлөгдөж дуусах бөгөөд нийтдээ 14,0 сая орчим төгрөгийн хүү төлөхгүй хэмнэх тооцоо гарч байсан.

Энэ жишээтэй нийтлэлийн дараагаар уншигчдын ирүүлж буй санал сэтгэгдэлийн дотор өндөр хүүтэй хадгаламж хэлбэрээр банкинд байршуулбал илүү богино хугацаанд төлж болохыг мэргэн уншигчид маань тодруулан гаргаж ирсэнийг бид тооцоолон та бүхэнд энэ удаад хүргэж байна.

Бид өмнөх жишээг үргэлжлүүлэн авч үзсэн бөгөөд жишээг тодруулбал: 50 сая төгрөгийг 8 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээл авсан хүн сард 418,220₮ төлдөг.

Энэ тохиолдолд зээл рүүгээ нэмж хийх дүнгээ жилийн 15 хувийн хүүтэй, энгийн, хугацаатай, сар бүр орлого нэмдэг, жил жилээр сунгаж явахаар нөхцөлтэйгээр хадгаламж нээлээ гэж үзье.


Monday, 4 August 2014

Хувийн санхүүгээ төлөвлөх: Төлөвлөлтийн ач холбогдол




Хувийн санхүүгээ төлөвлөх: Төлөвлөлтийн ач холбогдол

Орлого, зарлагаа зөв удирдаж тодорхой хэмжээний хуримтлал бий болгоход хувийн санхүүгээ төлөвлөх нь юу юунаас чухал. Үүнийг дараах энгийн жишээн дээр тайлбарлая. 

Таныг төсвийн байгууллагад ажилладаг 25 настай, сарын 400,000 төгрөгийн цалинтай гэж бодъё. Хуулийн дагуу Та цалингийнхаа 10 хувийг хувь хүний орлогын албан татварт төлнө. Дээр нь нийгмийн даатгал болон өөр хэд хэдэн төрлийн шимтгэл бас төлнө. Эдгээрийг таны цалингаас шууд суутгаад авна. Энэ бүхнийг төлөөд Таны гар дээрээ бэлнээр авах мөнгө 350,000 төгрөг болно гэж төсөөлье. Та энэ мөнгийг юунд зориулах вэ.

Мэдээж таны өдөр тутмын хэрэглээнд зардал гарна. Ихэнх Монголчуудын өдөр тутмын хэрэглээ ялгаа багатай байдаг. Таныг гэрлээгүй, ганцаар амьдардаг гэж үзвэл наад зах нь дараах зардлууд гарна.

Хэрэв нийт зарлага дунджаар иймэрхүү гэвэл сарын орлого, зарлага чинь тэнцүү байх нь. Гэтэл хэрэг дээрээ үүнээс гадна олон зүйлд мөнгө зарах хэрэгцээ гардаг. Жишээ нь:

• Найз нөхөд, хамаатан садан өвдөх, нас барахад тодорхой хэмжээний мөнгөн тусламж өгөх хэрэгтэй болно. Өөрөө өвдөхийг ч үгүйсгэх аргагүй.
• Зурагт, тавилга гэх мэт шинээр эд зүйлс худалдаж авах хэрэгцээ, шаардлага ч бий болж мэднэ.
• Аав, ээж, ах дүү, найз нөхдийн төрсөн өдөр болон баяраар бэлэг авч өгөх эсвэл ресторанд урьж баярлуулах зэрэг хүсэл, мөрөөдөл ч төрж болно.

Энэ үед Та хэн нэгнээс зээл аваад хүссэнээ биелүүллээ гэхэд дараа нь өртэй үлдэнэ. Буцааж төлөхгүй л бол өр өөрөө хорогдохгүй, харин ч хүү торгууль гээд өсч байдаг. Тиймээс хэрэглээний зарлагаа зээлээр нөхөхөд өр л нэмэгдэнэ. Өр нэмэгдэх тусам асуудал улам л хүндэрнэ.

Дээрх тохиолдолд хуримтлал, хадгаламж, эсвэл тэтгэврийн талаар яриагүй байгаа билээ. Өөрөөр хэлбэл, Танд одоогоор санхүүгийн ямар нэг зорилго байхгүй. Ямар нэг санхүүгийн эрсдлээс өөрийгөө хамгаалах арга замаа ч бодож төлөвлөөгүй байгаа. Яг иймэрхүү дүр зураг бидний олонхид байгаа. Түүнчлэн өнөөдөр 30, 40 настай хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эсвэл гадаадад хууль бусаар амьдарч байгаа олон хүмүүс нийгмийн даатгалгүй явж байна. Тэд нийгмийн даатгалд хамрагдаагүй учраас тэтгэврийн насанд хүрч, орлого олох чадваргүй болсон үедээ ямар нэг тэтгэврийн орлогогүй болох эрсдэлтэй. Мөн тэтгэвэр авдаг ч тэр нь амьдралын наад захын хэрэгцээг дөнгөж хангахуйц, эсвэл ерөөс хүрэлцэхгүй байдаг. Залуу насандаа ирээдүйн санхүүгийн талаар төдийлөн санаа тавилгүй, болж бүтнэ гэсэн өөдрөг боловч бодитой бус байдлаар асуудалд хандаж байснаас тэтгэврийн насны хүмүүс ийм хүндхэн амьдралыг туулах нь бий. Тиймээс хүн бүр аль болох залуу наснаасаа эхлэн ирээдүйн амьдралдаа санаа тавьж, гавьяаны амралтаа эдлэх үедээ хөрөнгө, санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй хэрхэн амьдрах талаар бодох нь чухал.

Та хувийн санхүүгээ төлөвлөснөөр:

• Мөнгө олох, түүнийгээ зөв ашиглах, хадгалах, өсгөж арвижуулах талаар илүү ухаалаг шийдвэр гаргаж сурна.
• Санхүүгийн байдлаа бодитойгоор хянах бололцоотой болж санхүүгийн ямар нэг эрсдэл учирахаас сэргийлнэ.
• Санхүүгийн хувьд бусдаас хараат байдлаа багасгаж түүнээс ангижирахад тус дөхөм болно.
• Ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг, сэтгэл зовохгүй амьдрах болно.
Үргэлжлэл бий...

Ашигласан сурвалж: ”Санхүүгийн хөтөч’ номноос

БНХАУ-ын Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын хувь өссөн байна

БНХАУ-ын Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын хувь өссөн байна



Эдийн засгийг бэхжүүлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээ нь үр дүн сайтай байна. 10 сард анх удаа шинээр орон сууц худалдан авалт нэмэгдснээр үнэ тус улсад өсөж байна. Энэ SouFun Holdings, улс орны хамгийн том үл хөдлөх хөрөнгийн вэб эзэмшигчийн гаргасан тоо баримт юм. БНХАУ-ын Засгийн газраас мөнгөний бодлогын хүү бууруулснаар зөв чиглэлд хийсэн алхам хэмээн сайшаасан байна. Зургадугаар сард орон сууцны үнэ тавдугаар сарын өмнөх сарынхаас 0.1%-иар өссөн байна. Энэ нь орон сууцны метр квадрат тутамд 8.688 юань ($ 1,367) нэмэгдсэн үзүүлэлт болно 100 хотод хийсэн судалгаагаар Бээжингийн хамгийн том 10 хот хамгийн их борлуулалт харуулсан байна. Судалгаагаар гэр бүлийн хэрэгцээний орон сууцны тавдугаар сараас 2.3%-иар өссөн байна. Shenzhen, Хятадын өмнөд хэсэгт бизнесийн төв 0.8%-ийн өсөлттэй байсан.

БНХАУ-ын дэд сайд Ли Keqiang, гэр бүлийн орон сууцны эрэлт хэрэгцээ хурдацаас сэргийлэхийн тулд Засгийн газар хяналт тавихыг анхааруулсан болно . Синьхуа агентлагийн мэдээ тус улсад илүү хямд орон сууцны барилга нийлүүлэлт хэрэгтэй талаар мэдээлсэн байна Орон сууцны салбарт Засгийн газар илүү анхаарч анх удаа орон сууц худалдан авагчид санхүүжилт туслах арга хэмжээ авахаар баталсан Засгийн газрын зээл олгогч нарт санхүүжилтийг хялбар болгохоор заалт гаргасан байна. Зургадугаар сард г нэг жилийн зээлийн хүүг бууруулсан банкны бодлого нь 2008 онд хийснээс хойш авсан анхны арга хэмжээ юм. . "Худалдан авагчид Засгийн газар жижиг хотуудад илүү анхаарал тавьж буйд сэтгэл хангуулан байдаг," талаар Жеффри Гао Шанхай дахь үл хөдлөх хөрөнгийн шинжээч ярьсан байна.

Бээжин хот дахь орон сууцны барилгын компани 15% хямдралтай үнээр анх удаа худалдан авагчид үл хөдлөх хөрөнгийн зээл үйлчлүүлэгчдэд санал болгосон байна. . Ву Хао 2011 оны хоёрдугаар хагаст Бээжингийн хоёр дахь хамгийн том үл хөдлөх хөрөнгийн брокер, Bacic & 5i5j группын менежерийн хэлснээр худалдан авагчид 5%, 10%-ийн урьдчилгаа төлсөн байна. Борлуулалт энэ жил өссөн улмаар тавдугаар сарын Статистикийн Хорооны мэдээлэл дээр үндэслэн гаргаснаар 375,7 тэрбум юань буюу 19% иар өссөн байна. Тус улсын хамгийн том Evergrande Үл хөдлөх хөрөнгийн компанийн борлуулалтын хэмжээ тавдугаар сард рекорд 10.5 тэрбум юань хүрсэн байна.




Sunday, 3 August 2014

Зээлээ хурдан дуусгаж, бага хүү төлөхийг хүсэж байна уу?

2014 оны 7 сарын 23-ны байдлаар нийтдээ 39,902 хүн 8 хувийн зээл аваад байна.

Хүү багатай, хугацаа урт тул хүмүүсийн сард төлж буй зээлийн дүн харьцангуй бага байдаг.

Гэвч 20 жилийн турш зээлтэй байгаад байхыг хүсдэг хүн төдийлэн их биш.

Харин ч эсрэгээрээ хүмүүс зээлээ урьдчилж төлбөл хэдий хэмжээний хүү хэмнэж, хэдэн жилийн дотор зээл нь төлөгдөж дуусахыг маш их асууж байна.

Иймд бид бас нэгэн хялбаршуулсан хүснэгт хийн та бүхэндээ танилцуулж байна.

Тухайлбал 50 сая төгрөгийн зээлийг жилийн 8% хүүтэй 20 жилийн хугацаатай авсан хүн сар бүр зээлэндээ 418 мянган төгрөг хийдэг бөгөөд хэрэв жаахан чармайлт гаргаад сар бүр нэмээд 40 мянган төгрөг хийгээд байхад зээл нь 16 жилийн дотор төлөгдөж дуусах бөгөөд нийтдээ 10,7 сая төгрөгийн хүү хэмнэхээр байна.


Сугалаагаар байрны эрх хожсон азтай иргэд хэзээ байртай болох вэ?



“Буянт-Ухаа 1” хороололд хямд үнэтэй байр баригдлаа. Иргэдийг сугалаагаар оруулна гэж энэ хаваржингаа шуугив. Зарим иргэд өөрийн утсанд ирсэн байраа сонгоно уу? гэсэн мессежний “Таны сугалаагаар хожсон байр сонгох эрх ....” гэсэн хэсгийг уншаад, байр хожчихлоо гэж бодон, шоконд орсон сурагтай. Гэтэл тэр мессеж нь “хурдан байраа сонгоод” зээлээ хөөцөлд гэсэн утгатай байжээ.

Мессежээр мэдэгдэл ирсэн тул ТОСК руу хар гүйхээрээ хурдлан очиж, байраа үзэж сонгоод, байртай болсон мэт баярлав. Урьдчилгаагаа тушаах хүртэл бэрхшээл, саатал гарсангүй тул ер нь байранд орсон мэт санагдаад эхэллээ.

Хэзээ байрандаа орох вэ? гэж ТОСК-оос асуутал үлдсэн 70%-аа төлчихвөл орж болно гэж уриалгахан дуугарав. Банкнаас зээлээ хөөцөлдөхөөр болтол банк “Буянт-Ухаа” хороололд зээл олгохгүй байгаа гэлээ. Учрыг лавлаж, 2 шалтгаан байгааг олж мэдлээ. 
Үүнд:
    • Банк байрны гэрчилгээ гарсан байранд зээл олгоно гэх боловч ТОСК-д энэ гэрчилгээ байхгүй. Банкуудтай энэ талаар тохиролцож нэгдсэн журмаар мэдэгдэнэ гэсэн боловч одоогоор энэ асуудал шийдэгдээгүй байгаа бололтой
    • Банк зээл олгоод, зээлээ төлөөгүй бол барьцаалсан “байрыг зарж зээлийг төлүүлэх” журамтай бол ТОСК-ийн журманд байрыг “зарж болохгүй” гэж заасан байжээ.

    Хэрэв зээлдэгч зээлээ төлөхгүй, муу зээлийн ангилалд шилжсэн тохиолдолд банкууд барьцаа хөрөнгийг зарж борлуулах замаар эрсдлээс сэргийлдэг бөгөөд энэ боломжийг хааж байсан дээр заалтыг “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журамд өөрчилсөн байна.

    Тодруулбал:
      •  “Орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслэхгүй байна”
      • “Хэрэв худалдан авагч энэхүү журмын 4.3-д заасан хугацаанаас өмнө орон сууцаа худалдах бол ТОСК-ийн зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж ам.метрийн үнэ ханшаар зөвхөн ТОСК-д буцаан худалдана” гэсэн заалтуудыг сугалаагаар оногдсон байраа зээлээр авч байгаа тохиолдолд хүчингүй болгожээ.

      Одоо энэхүү журамд байгаа байрны гэрчилгээтэй холбоотой зөрчлийг шийдвэрлэж чадвал иргэд зээлээ хөөцөлдөж эхлэхэд саадгүй болохоор байна. Энэ ажил ч удахгүй шийдэгдэх биз ээ.

      Зээлээ бүтээх сүүлийн хугацаа хэзээ вэ?

      ТОСК, банкны хоорондын тодорхойгүй байсан асуудлууд шийдэгдсэнээс хойш иргэд 60 хоногийн дотор зээлээ бүтээх хэрэгтэйг сануулъя.

      Зээлээр байртай болсон түүх - 1: Тооцоолоогүй зардлууд



      Эхнэр бид 2 байртай болохоор төлөвлөж, байрны зээл авахын тулд нилээд эртнээс урьдчилгаа мөнгөө цуглуулж эхэлсэн юм. Оны дараахан урьдчилгаа бараг бүрдсэн тул байраа олоод, банкнаас зээл авахаар хөөцөлдөж, банкинд материал бүрдүүлж өглөө. 

      Таны, танай гэр бүлийн насны мөрөөдөл болсон байрны зээл бүтсэн тухай банкнаас утасдах тэр мөч ямар байх талаар та төсөөлж байсан уу? Байрны зээл бүтлээ гэж утасдахад төрсөн үнэхээр сайхан мэдрэмжийг биеэрээ мэдэрсний хувьд танд ч бас тохиолдоосой гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний хувьд анх удаа өөрийн гэсэн байрандаа орох болсондоо туйлын баяртай байлаа. Харин зээл бүтсэний дараа ч багагүй мөнгө хэрэгтэй болдог гэдгийг мэддэггүй байснаасаа болж, байраа алдах шахсан юм. 

      Зээл бүтсэний дараа хаана дахин мөнгө хэрэгтэй болох вэ?

      1. Зээлийн гэрээг нотариатоор батлуулах
      2. Харьяа аймаг, дүүргийнхээ ЭХЭУБА /Эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн албан/-д байраа банкинд барьцаалснаа бүртгүүлэх
      3. Зээлийн үйлчилгээний хураамж
      4. Орон сууцны даатгал
      5. Бусад жижиг зардал 

      Хэдэн төгрөг хэрэгтэй болсон вэ?

      Би урьдчилгаа 30%-д 27 сая төгрөг өөрөө төлөөд, банкнаас 63 сая төгрөг зээлж, нийт 90 сая төгрөгөөр жижгэвтэр 2 өрөө байр авсан юм. Яг зээлээ авах хүртэл хүртэл миний тооцоогоор 960,000 төгрөг гарсан байдаг. Дор сийрүүлэв.

      Зээлийн гэрээг нотариатоор батлуулах

      Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 7-р сарын 5-ны өдрийн 123 тоот тушаалын дагуу 25,0 саяаас 100,0 сая төгрөгийн зээлийн гэрээг батлах үйлчилгээний хураамжид 50,000 төгрөг байдаг гэсэн тул төлсөн.

      ЭХЭУБА-д байраа банкинд барьцаалснаа бүртгүүлэх

      Би 63 сая төгрөг зээлсэн тул зээлийн дүнгийн 0,1% буюу 63,000 төгрөг барьцаалбарын үнэ 6,000 төгрөг төлсөн. Барьцаалбарын үнэ нь зээлийн дүнгээс хамаардаггүй, тогтмол юм байна.

      Зээлийн үйлчилгээний шимтгэл

      7 хоногийн дараа гэрээгээ аваад, банкнаас зээл авах болоход зээлийн дүнгийн 0,5% буюу 315,000 төгрөг суутгасан.

      Орон сууцны даатгал 

      Орон сууцыг заавал даатгах ёстой байдаг гэсэн тул 2 төрлийн даатгал төлсөн. Эд хөрөнгийн даатгалд орон сууцны үнэ 90 сая төгрөгийн 0,3% буюу 270,000 төгрөг, гэнэтийн ослын зээлийн даатгалд дүн буюу 63 сая төгрөгийн 0,3% буюу 126,000 төгрөг нийт 396,000 төгрөг хураалгасан. Энэ мөнгийг зээлээ төлж дуустлаа жил бүр төлж байх ёстой гэж гэрээнд бичсэн байна лээ.

      Бусад жижиг зардал

      Такси, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр хуулбарлах, байрны зээлтэй эсэх тухай лавлагаа авах гээд бусад жижиг, сажиг зардал ойролцоогоор 130,000 орчим төгрөг зарцуулсан. 

      Ингээд тооцож үзэхэд урьдчилгаа 27,0 сая төгрөгөөс гадна нийт 50,000+63,000+6000+315,000+396,000+130,000=960,000 төгрөг зарж байж, 2 өрөө байр авсандаа одоо ч баяртай байдаг. Одоо надад 20 жилийн турш сар бүр зээлэндээ 527,000 төгрөг, жил 1 удаа даатгалд 396,000 төгрөг төлөх ажил л үлдсэн. Та өөрийнхөө зээлийг энд тооцож болно

      ГАДААДАД АМЬДАРЧ БАЙХДАА МОНГОЛДОО ЗЭЭЛЭЭР ОРОН СУУЦ АВЧ БОЛОХ УУ?



      Асуулт:
      Сайн байна уу? Би Турк улсад амьдраад 4 жил болж байна. Байрны урьдчилгаа 30 хувь бэлэн болсон. Харин гадаадад амьдарч байгаа болохоор банкны зээлд хамрагдаж болох уу?

      Яах ёстой вэ? Энэ асуулт гадаадад байгаа Монгол хүн болгонд тохиолдож байгаа болохоор дэлгэрэнгүй тайлбарлаж өгч тусална уу.
      Хариулт:
      Таны асуултын дагуу ХААН, ХХБ, ХасБанкнаас судалгаа хийж үзлээ.
      Бид бүгд “Гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд Монголдоо зээлээр орон сууц авч болох уу” гэж ярьцгаадаг.

      Ер нь хоёр боломж байдаг.
      Гадаадад амьдарч буй хүн өөрийн нэр дээр шууд зээл авах
      Монголд ажиллаж амьдарч буй хэн нэгэн гэр бүлийн хүнийхээ нэр дээр зээл авч өөрөө хамтран зээлдэгч нь болох

      Энэ хоёр хувилбарыг тус тусад нь судалж үзэв.

      Нэг: Гадаадад амьдарч буй хүн өөрийн нэр дээр шууд зээл авах

      Хэн нэгэн гадаадад амьдарч буй хүн шууд өөрийн нэр дээр Монголд үйл ажиллагаагаа явуулж буй банкуудаас зээл авах боломж тун хомс байдаг юм байна.

      ХасБанкны хувьд “Гадаадад буй Монголчуудад зориулсан орон сууц худалдан авах зээл” гэсэн үйлчилгээг үзүүлдэг ажээ. Уг зээл нь зөвхөн доллароор олгогддог бөгөөд зээлийн хүү нь 2014 оны 6 сарын 3-ны байдлаар сарын 1,12-1,29 хувийн хүүтэй байна. Зээлийн хүү нь таны төлөх урьдчилгаа төлбөрийн хэмжээ зэрэг үзүүлэлтээс хамаарч тогтоогддог байна. Урьдчилгаа төлбөрийн хувьд доод тал нь байрны үнийн 40 хувийг өөрөө төлөх ёстой юм.

      Сонирхолтой нь гэвэл та энэ зээлд хамрагдах хүсэлтээ онлайнаар бөглөж болдог юм байна. Энд дарж анкетаа бөглөнө үү.

      Товчхон мэдээлэл өгөхөд доорх шалгуурыг хангасан хүмүүс уг зээлийг авах боломжтой байдаг юм байна.
      Монгол улсын элчин сайдын яам үйл ажиллагаагаа явуулж буй улсад оршин суудаг.
      Тухайн улсад оршин суух зөвшөөрөлтэй.
      Худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн төлөх чадвартай.
      Тус улсын аль нэг байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр 1 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх.
      Өрхийн цалингаас зээл хүүгийн төлбөрийг эргэн төлөх чадвартай, орлогын хэмжээ нь баримтаар нотлогдох боломжтой байх.


      Хоёр: Монголд ажиллаж амьдарч буй хэн нэгэн гэр бүлийн хүнийхээ нэр дээр зээл аваад өөрөө хамтран зээлдэгч нь болох

      Ихэнх хүмүүс 8%-ийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахыг хүсч байгаа боловч гадаадад ажиллаж амьдарч буй тохиолдолд банкууд тухайн хүнд энэ зээлийг олгохгүй байгаа юм байна.

      Харин банк нь өөрийн эх үүсвэрээр олгож байгаа ердийн нөхцөлтэй орон сууцны зээл авах гэж буй бол та Монголд ажиллаж амьдарч буй хэн нэгэн гэр бүлийн хүнээ үндсэн зээлдэгчээр өргөдлийг нь гаргуулаад өөрөө хамтран зээлдэгчээр орж болдог юм байна. Тухайлбал Худалдаа Хөгжлийн Банкны хувьд ийм байдлаар хандахад таны гадаадад олж буй орлогыг өрхийн нийт орлогод нь оруулаад олгох зээлийн хэмжээг тооцож болно.

      Дээрх тохиолдолд үндсэн зээлдэгч нь тогтмол орлоготой байхаас гадна та өөрийнхөө гадаадад олж буй орлогыг нотолж чадахуйц байх ёстой юм. Тухайлбал цалин авдаг бол банкны дансны хуулгаа үзүүлэх, эсвэл байрны урьдчилгаа мөнгөө Монголд хуримтлуулсан бол мөнгө шилжүүлж байсан баримтуудаа, дансны хуулгын хамт банкинд мэдүүлэх замаар гадаадад олж буй орлогоо нотлох ёстой юм.

      Хэрэв та ийм замаар зээл хөөцөлдөх гэж байгаа бол юуны өмнө Монголд байгаа гэр бүлийн хүнээ шууд банкны Зээлийн ажилтантай уулзуулах нь зөв.

      Та банкуудын ердийн нөхцөлтэй орон сууцны зээлийн хүүг нэг дороос үзэхийг хүсвэл энд дарна уу.

      Мөн та орон сууцны зээл авсан тохиолдолд сард хэдэн төгрөг төлөхөө тооцохыг хүсвэл энд дарна уу.

      Эх сурвалж: Mungu.mn

      Saturday, 2 August 2014

      ОРОН СУУЦ ХУДАЛДАЖ АВСАН ХҮНД ҮЗҮҮЛЭХ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ




      Анх удаа орон сууц худалдан авсан иргэд татварын хөнгөлөлт эдлэх ёстой байдаг. Энэ талаарх бяцхан зөвлөмжийг хүргэж байна.
      Хувь хүний орлогын албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т "хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого"-ыг албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэж заасан.
      Дээрхи албан татварын чөлөөлөлтийг албан татвар төлөгч Монгол Улсын иргэн, байнга оршин суугч гадаадын иргэн, оршин суугч бус хувь хүн эдлэнэ.
      Татвар төлөгч нь дараах орлогод албан татвар төлнө. Үүнд:
      Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, хөдөлмөр эрхлэлтийн орлогоос, үйл ажиллагааны орлогоос. хөрөнгө борлуулсны орлогоос /үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, хувьцаа, үнэт цаас/, шинжлэх ухаан утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлогоос, урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагналын орлогоос, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугаалааны орлогоос, хуулийн 15 дугаар зүйлд заасан шууд бус орлогоос, түрээсийн орлогоос, эрхийн шимтгэлийн орлогоос, ногдол ашгийн орлогоос, хүүгийн орлогоос.
      Нэг. Хувь хүн өөрийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц худалдан авсан хөрөнгийг албан татвар ногдох орлогоос чөлөөлөх.
      Иргэн Ж 1м.кв нь 450$ -ийн үнэтэй 80 м.кв талбай бүхий орон сууцыг амьдран суух зориулалтаар А компаниас 2007 оны 5 сард худалдаж авсан байна. Монгол банкнаас зарласан тухайн үеийн валютын ханш 1130 төгрөг байсан гэвэл байрны үнэ 40680.0 /36000$ х 1130₮/ мянган төгрөг болно.
      Иргэн Ж нь өөрийн хөрөнгөөр худалдан авсан 36000 $ -ын байрны албан татварын чөлөөлөлтийн тооцоог амьдран суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албатай 2008 оны 2 дугаар сарын 15-ны дотор хийнэ.
      Иргэн Ж нь орон сууц худалдан авсан хөрөнгөө албан татвараас чөлөөлүүлэхээр 2008 оны 2 дугаар сарын 15-ны дотор орон нутгийн татварын албанд хандахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
      Үл хөдлөх хөрөнгийн газраас олгосон "Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ"
      Иргэн Ж нь Хувь хүний орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу 36000 $ -ын орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь албан татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох баримт.
      Иргэн Ж Орон сууц худалдан авахаар А компанитай хийсэн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"
      Уг орон сууцны төлбөрийг шилжүүлсэн баримт /орлогын мэдүүлгээр/
      Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан орлогын дүнгээс орон нутгийн төсөвт төлсөн албан татварын санхүүгийн баримт
      Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар
      Хоёр. Хувь хүн банкны зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц худалдан авсан хөрөнгийг албан татвар ногдох орлогоос чөлөөлөх.
      Хувь хүний банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар худалдаж авсан орон сууцны төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч чөлөөлөлт эдлүүлэх албан татварын тооцоог дээрхи жишээтэй нэгэн адилаар тооцно.
      Татвар төлөгч хувь хүн нь албан татварын чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
      Үл хөдлөх хөрөнгийн газраас олгосон "Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ"
      Орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан тухай банктай хийсэн зээлийн гэрээ
      Орон сууц худалдан авахаар Х компанитай хийсэн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"
      Уг орон сууцны төлбөрийг шилжүүлсэн баримт /орлогын мэдүүлэгээр/
      Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан орлогын дүнгээс албан татвар суутгуулан төлсөн санхүүгийн баримт
      Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар
      Жич: Хувь хүн нь өөрийн хөрөнгөөр болон банкны зээлийн хөрөнгөөр хувь хүн, хуулийн этгээдээс /орон сууцны барилга барих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээс бусад/ амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан бол ХХОАТ-ын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасны дагуу орон сууцаа худалдаж буй тухайн аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээр үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан орлогын дүнгээс ХХОАТ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасан 2 хувийн албан татварыг төлүүлэх буюу орон сууцныхаа төлбөрийг төлөхдөө суутган авч орон нутгийн төсөвт төлнө.
      Орон нутгийн татварын алба уг иргэнтэй албан татварын тооцоо хийж чөлөөлөлтийг эдлүүлэхдээ дээрхи баримтыг үндэслэн албан татвараас чөлөөлөгдөх орлогын дүнг тооцож гаргана. Жишээ нь :
      Иргэн А иргэн Б -гээс 20.0 сая төгрөгийн байрыг нь худалдан авсан гэж мэдүүлсэн бол иргэн Б-гийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны албан татварт 400.0 мянган төгрөг төлсөн албан татварын санхүүгийн баримт байж байж 20.0 сая төгрөгийн чөлөөлөлт эдлэх эрхтэй болно. Харин иргэн Б нь 150.0 мянган төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлсөн бол 20.0 сая төгрөгийн чөлөөлөлт эдлэхгүй харин 7500.0 мянган төгрөгийн чөлөөлөлтийг татварын алба иргэн А-д эдлүүлнэ.
      Гурав. Хувь хүн өөрийн хөрөнгө болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууцны барилга барьсан хөрөнгийг албан татвар ногдох орлогоос чөлөөлөх. /Зуслангийн зориулалтаар барьсан барилга дээрхи заалтад хамаарахгүй/
      Хувь хүний өөрийн хөрөнгөөр болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууцны барилга барьсан хөрөнгийг албан татвар ногдох орлгоос хасч чөлөөлөлт эдлүүлэх албан татварын тооцоог эхний жишээтэй нэгэн адилаар тооцно.
      Татвар төлөгч хувь хүн албан татварын чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
      Тухайн барилга нь амьдран суух зориулалтаар баригдсан таны өөрийн хөрөнгө мөн болохыг нотлох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
      Хөрөнгийн үнэлгээний газраар уг барилгыг үнэлүүлсэн үнэлгээний материал
      Орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгийн санхүүгийн баримт
      Хувь хүний орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу тухайн барилгад зарцуулсан хөрөнгө нь албан татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох баримт.
      Хувь хүний орлогын албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т заасан чөлөөлөлтийг иргэдэд эдлүүлэхдээ татварын алба дараах зарчмыг баримтлана. Үүнд:
      ХХОАТ-ын хуулийн 9.1.3 -т " албан татвар төлөгч өөрөө буюу түүний өмнөөс хөрөнгө оруулсан, хуримтлуулсан бол уг хөрөнгийг албан татвар ногдох орлогод оруулан тооцсоныг албан татвар төлөгч нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв нотолж чадахгүй бол оруулсан хөрөнгө, хуримтлалын дүнг албан татвар төлөгчийн тухайн жилийн татвар ногдуулах орлогын дүнд оруулан тооцно" гэсэн заалтыг заавал мөрдлөг болгон ажиллах;
      ХХОАТ-ийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т "...амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авах..." гэсэн заалтын анх удаа гэдгийг орон сууцны чөлөөлөлт эдлэж буй хувь хүний амьдран суухаар худалдан авсан орон сууц нь 2007 оны 1 дүгээр сарын 01-ээс хойш авсан байхыг ойлгоно.
      Орон сууцны барилга барих үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бүхий барилгын компаниас бусад аж ахуйн нэгж, байгууллага болон хувь хүнээс орон сууцны барилга худалдан авсан хувь хүнд чөлөөлөлтийг эдлүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны орлогоос төлсөн 2 хувийн албан татварын санхүүгийн төлбөрийн баримтыг шалган төлсөн албан татвартай уялдуулан татвар ногдох орлогоос чөлөөлөх орлогын дүнг тооцож байх

      Tuesday, 29 July 2014

      Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт

      Олон улсын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хувьд гол өсөлт нь Хятад, АНУ-ын хооронд саяхан хүртэл явагдаж байна. АНУ-д Хятадын худалдан авалт 2011 оны 12 сард борлуулалт нь $ 7.4 тэрбум-ийг эзэлж, Канадын ард, одоо гэр бүлийн хоёр дахь том гадаадын худалдан авагчид байдаг, 24%-нь өмнөх 12 сарын хугацаанд нь, үл хөдлөх хөрөнгийн худалдаачин Үндэсний холбооны дагуу . 








      Хятад, Хонг-Конг-аас Худалдан авагчид нь 2008 онд тэдний хөрөнгө оруулалтыг дөрөв дахин нэмэгдүүлэн, 2011 онд АНУ-д арилжааны хөрөнгийн $ 1.71 тэрбум зарцуулсан бодит Капитал Analytics хэлжээ. 

      БНХАУ-ын хөрөнгө оруулагчид арилжааны төсөл, орон сууцны эд хөрөнгө, зочид буудал, гольфийн курс, клуб, газар, аж үйлдвэрийн агуулах, оффисийн барилга, болон худалдааны төвд сонирхолтой байдаг байна

      ЗАГВАР ХОРООТОЙ БОЛНО



      Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа Загвар хороо хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүрэгт 9 төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Эдгээр төслийг гэр хорооллын иргэд өөрсдөө санаачлан бичиж, гар бие оролцон хэрэгжүүлж буйгаар онцлог юм. Гэр хорооллын иргэдийн санал санаачлагыг дэмжих сангаас санхүүжигдсэн энэхүү 9 төсөлд: 

      · Хан-Уул дүүргийн 13-р хорооны 2б хэсэгт хэрэгжиж байгаа хог ихээр цугларсан гүн жалгыг цэвэрлэж айл өрхүүдийн өрхийн орлого нэмэгдүүлэх чацарганы модны төгөл байгуулах, Хан-Уул дүүргийн 13-р хорооны 5а хэсэгт хэрэгжиж дууссан албан бус хогийн цэгийг устгаж хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх сагс болон тоглоомын талбай байгуулах
      · Баянгол дүүргийн 9-р хорооны гэр хорооллын Горькийн 30-р гудамжинд хэрэгжиж дууссан 75 м урттай явган хүний шаталсан зам барих
      · Баянгол дүүргийн 9-р хорооны гэр хорооллын Горькийн 3,4,5 гудамжинд хэрэгжиж дууссан өрхийн хог ангилан ялгах хогийн сав гэр хорооллын хашаанд суулгах
      · Сүхбаатар дүүргийн 14-р хорооны гэр хорооллын Хандгайтын 30-р гудамжинд хэрэгжиж дууссан албан бус хогийн цэгийг цэвэрлэж хүүхдийн тоглоомын талбай болон иргэд оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөх талбайг бий болгож тохижуулах
      · Сүхбаатар дүүргийн 14-р хорооны гэр хорооллын Хандгайтын 30-р гудамжинд хэрэгжиж дууссан албан бус хогийн цэгийг цэвэрлэж хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх сагсан бөмбөгийн талбай барих
      · Баянзүрх дүүргийн 27-р хорооны Сэлбийн 24-р гудамжинд хэрэгжиж байгаа жишиг гэр гудамж бий болгон хүүхдийн талбай байгуулах
      · Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Хайлаастын шинэ эцэст хэрэгжиж байгаа иргэд, оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөх ногоон төгөл, хүрээлэн байгуулах
      · Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны Мандал Овоо гэр хороонд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлууд багтжээ.

      ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ХАНШИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ




      2013 оноос Барилгын салбарын хөгжил эрчимжиж, өмнөх жилүүдтэй харьцуулахад бүтээн байгуулалт ихээр хийгдэх болсон. Барилгын салбарыг төрөөс дэмжиж олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь орон сууцны барилгажилтын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн ч шинэ орон сууцны үнэ ханш эрэлтээ дагаж тогтмол өссөөр байна.
      Үүнтэй холбоотойгоор 2014 оны эхний 7 сарын байдлаар шинэ орон сууцны үнэ ханшийн өөрчлөлтийг өмнөх оны мөн үеүдтэй харьцуулсан байдлаар гаргаад байна.
      Улаанбаатар хотын 6 дүүргийн орон сууцны үнэ ханшнаас харахад өнөөгийн байдлаар 32 672 айлын 108 шинэ орон сууц захиалга авч байгаа бөгөөд м2-ийн дундаж үнэ Сүхбаатар дүүрэг 3 035 000 төгрөг, Хан-Уул дүүрэгт 2 909 000 төгрөгийн үнэтэй байгаа байдал нь хамгийн өндөр үнэтэй дүүргүүдэд багтаж байна.
      Дүүрэг тус бүрээр нь м2-ийн дундаж үнийг харьцуулсан байдлаар гаргахад өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25-30%-аар өссөн үзүүлэлттэй байгаа нь дээрх хүснэгтээс харагдаж байна. Энэхүү орон сууцны үнэ ханш өдөр ирэх тусам нөлөөлж буй шалтгаан нь:
      Ипотекийн 8%-ийн орон сууцны зээлийг олгож эхэлснээр эрэлт ихэссэн
      Захиалга авч буй орон сууцны ашиглалтанд орох хугацаа ойртох тусам үнээ өсгөх
      Орчны байршил
      Инженерийн байгууламж, дэд бүтцийн хүрэлцээ
      Эдийн засгийн нөхцөл, валютын хэлбэлзэл зэрэг хүчин зүйлсийн нөлөөллөөс орон сууцны үнэ ханш нэмэгдэж буй нь ажиглагдаж байна.