Source:Mongo.mn
Манай гэр бүл хотод шилжиж ирээд хоёр жил болж байгаа бөгөөд эхнэр бид хоёр тус тусын ажлаа хийн ёстой л хүмүүсийн ярьдагаар хоёр идэхгүй, хоосон хонохгүй болоод л байлаа.
Хааяа хааяа эхнэр “хоёул нэг байртай болох юмсан” гэдэг яриаг өддөг ч үнэндээ хураасан мөнгө ч байхгүй, хаанаасаа ч эхлэхээ мэдэхгүй байгаа миний хувьд энэ яриаг төдийлөн ойшоон үздэггүй байлаа.
Гэтэл саяхан багын найз Б-тэйгээ уулзсан чинь хашаа байшин авчихжээ.
Би ч яахав, яаж авав, ямаршуухан байна, гэх мэт баахан зүйлийг асуулаа. Эцэст нь “Хэдийгээр сард 200,000-г төлөөд явж болоод байгаа ч манай амьдраад байгаа түрээсийн байр арай л биш юм” гэсэн бодол миний толгойд торж үлдлээ.
Манай найзын авсан байшин жижигхээн, хашаа нь айлуудын хашааны тал шиг ч гэсэн бидний амьдарч байгаа нэг өрөөний дэргэд ёстой л диваажин байв.
Хашаа байшинтай болох маань ч хол хэвтэнэ гэж боддог байсан бодол минь найзынхаа авсан байшинг бодох тусам арилж эхлэв.
Яагаад багын найз минь авч чадсан байхад би авч чадахгүй гэж!
Ер нь бид чинь нэг л их сайхан амьдралыг мөрөөддөг ч өөрт байгаа бодит боломжоо төдийлөн мэддэгүйгээсээ болоод хялбархан хүрчих байсан зүйлдээ хүрч чадалгүй яваад байдаг юм байна.
Би сард 200,000-г төлөөд нэг умгар өрөөнд амьдарч байхад найз маань харин сард 364,000-г төлөөд өөрийн гэсэн өргөөндөө амьдарч байсан юм даа.
Үнэндээ сард сая төгрөг олоод байдаг бид хоёрын хувьд бол энэ боломжийн тоо.
Ингээд банкуудыг судлаад үзлээ. Ямар шалгуур тавьж байна, юу юу бүрдүүлэх гээд л.
Үүнээсээ цухасхан та бүхэнд танилцуулъя.
Хашаа байшин зээлээр худалдан авахад ХААН, ХАС, Төрийн банк болон Голомт банкууд хамгийн боломжийн нөхцөл санал болгож байна.
Тухайлбал ХААН банкны зээлээр хашаа байшин худалдан авахыг хүсч байгаа бол та доорх шалгуурыг хангасан байх ёстой. Үүнд:

- Санхүүжилт авах амины сууц/хашаа байшингаа сонгосон байх бөгөөд амьдран суух зориулалтаар ашиглах
- Зээл хүсэгч нь 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх
- Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн/санхүүжүүлэх чадвартай байх
- Сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн, эсхүл энэ хугацаанд бизнес эрхэлсэн байх
- Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбоотой зардлыг хариуцах
- Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн үлдэгдэлгүй байх
Хэрэв та энэхүү шалгуурыг хангаж байгаа бол доорх материалуудыг бүрдүүлэх хэрэгтэй болох нь. Үүнд:
- Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Сүүлийн 6 сарын хугацааны 1% цээж зураг
- Гэрлэсэн бол гэрлэлтийн баталгаа
- Орлого, зарлага тодорхойлох баримтууд
- Худалдах худалдан авах гэрээ/захиалгын гэрээний эх хувь
- Барьцаа хөрөнгийн (худалдан авах орон сууц) бичиг баримтын хуулбар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа
- Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсвэл төлөх чадвартайг нотлох баримт