“Буянт-Ухаа 1” хороололд хямд үнэтэй байр баригдлаа. Иргэдийг сугалаагаар оруулна гэж энэ хаваржингаа шуугив. Зарим иргэд өөрийн утсанд ирсэн байраа сонгоно уу? гэсэн мессежний “Таны сугалаагаар хожсон байр сонгох эрх ....” гэсэн хэсгийг уншаад, байр хожчихлоо гэж бодон, шоконд орсон сурагтай. Гэтэл тэр мессеж нь “хурдан байраа сонгоод” зээлээ хөөцөлд гэсэн утгатай байжээ.
Мессежээр мэдэгдэл ирсэн тул ТОСК руу хар гүйхээрээ хурдлан очиж, байраа үзэж сонгоод, байртай болсон мэт баярлав. Урьдчилгаагаа тушаах хүртэл бэрхшээл, саатал гарсангүй тул ер нь байранд орсон мэт санагдаад эхэллээ.
Хэзээ байрандаа орох вэ? гэж ТОСК-оос асуутал үлдсэн 70%-аа төлчихвөл орж болно гэж уриалгахан дуугарав. Банкнаас зээлээ хөөцөлдөхөөр болтол банк “Буянт-Ухаа” хороололд зээл олгохгүй байгаа гэлээ. Учрыг лавлаж, 2 шалтгаан байгааг олж мэдлээ.

Үүнд:
- Банк байрны гэрчилгээ гарсан байранд зээл олгоно гэх боловч ТОСК-д энэ гэрчилгээ байхгүй. Банкуудтай энэ талаар тохиролцож нэгдсэн журмаар мэдэгдэнэ гэсэн боловч одоогоор энэ асуудал шийдэгдээгүй байгаа бололтой
- Банк зээл олгоод, зээлээ төлөөгүй бол барьцаалсан “байрыг зарж зээлийг төлүүлэх” журамтай бол ТОСК-ийн журманд байрыг “зарж болохгүй” гэж заасан байжээ.
Хэрэв зээлдэгч зээлээ төлөхгүй, муу зээлийн ангилалд шилжсэн тохиолдолд банкууд барьцаа хөрөнгийг зарж борлуулах замаар эрсдлээс сэргийлдэг бөгөөд энэ боломжийг хааж байсан дээр заалтыг “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журамд өөрчилсөн байна.
Тодруулбал:
- “Орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслэхгүй байна”
- “Хэрэв худалдан авагч энэхүү журмын 4.3-д заасан хугацаанаас өмнө орон сууцаа худалдах бол ТОСК-ийн зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж ам.метрийн үнэ ханшаар зөвхөн ТОСК-д буцаан худалдана” гэсэн заалтуудыг сугалаагаар оногдсон байраа зээлээр авч байгаа тохиолдолд хүчингүй болгожээ.
Одоо энэхүү журамд байгаа байрны гэрчилгээтэй холбоотой зөрчлийг шийдвэрлэж чадвал иргэд зээлээ хөөцөлдөж эхлэхэд саадгүй болохоор байна. Энэ ажил ч удахгүй шийдэгдэх биз ээ.
Зээлээ бүтээх сүүлийн хугацаа хэзээ вэ?
ТОСК, банкны хоорондын тодорхойгүй байсан асуудлууд шийдэгдсэнээс хойш иргэд 60 хоногийн дотор зээлээ бүтээх хэрэгтэйг сануулъя.