2013 оноос Барилгын салбарын хөгжил эрчимжиж, өмнөх жилүүдтэй харьцуулахад бүтээн байгуулалт ихээр хийгдэх болсон. Барилгын салбарыг төрөөс дэмжиж олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь орон сууцны барилгажилтын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн ч шинэ орон сууцны үнэ ханш эрэлтээ дагаж тогтмол өссөөр байна.
Үүнтэй холбоотойгоор 2014 оны эхний 7 сарын байдлаар шинэ орон сууцны үнэ ханшийн өөрчлөлтийг өмнөх оны мөн үеүдтэй харьцуулсан байдлаар гаргаад байна.
Улаанбаатар хотын 6 дүүргийн орон сууцны үнэ ханшнаас харахад өнөөгийн байдлаар 32 672 айлын 108 шинэ орон сууц захиалга авч байгаа бөгөөд м2-ийн дундаж үнэ Сүхбаатар дүүрэг 3 035 000 төгрөг, Хан-Уул дүүрэгт 2 909 000 төгрөгийн үнэтэй байгаа байдал нь хамгийн өндөр үнэтэй дүүргүүдэд багтаж байна.
Дүүрэг тус бүрээр нь м2-ийн дундаж үнийг харьцуулсан байдлаар гаргахад өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25-30%-аар өссөн үзүүлэлттэй байгаа нь дээрх хүснэгтээс харагдаж байна. Энэхүү орон сууцны үнэ ханш өдөр ирэх тусам нөлөөлж буй шалтгаан нь:
Ипотекийн 8%-ийн орон сууцны зээлийг олгож эхэлснээр эрэлт ихэссэн
Захиалга авч буй орон сууцны ашиглалтанд орох хугацаа ойртох тусам үнээ өсгөх
Орчны байршил
Инженерийн байгууламж, дэд бүтцийн хүрэлцээ
Эдийн засгийн нөхцөл, валютын хэлбэлзэл зэрэг хүчин зүйлсийн нөлөөллөөс орон сууцны үнэ ханш нэмэгдэж буй нь ажиглагдаж байна.
Tuesday, 29 July 2014
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ХАНШИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
19:15