Нийслэлд оршин сууж байгаа 1.2 сая хүний 60 хувь буюу 189 мянган айл өрх гэр хороололд оршин сууж байна.
2013 оны байдлаар Улаанбаатар хотод 317 мянган өрхийн 1.2 сая хүн байнга оршин сууж байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. Үүнээс 60 хувь буюу 189 мянган айл өрх гэр хороололд оршин сууж байгаагаас
20 гаруй хувь нь орон сууцны урьдчилгаа 30 хувийг төлөх чадвартай гэсэн судалгаа гарчээ. 2014 оноос нийслэлд орон сууцны нийлүүлэлт өмнөхтэй харьцуулахад хэд хэдэн шинэ эх үүсвэрээр нэмэгдээд байна. Тухайлбал “Буянт-ухаа 1” хорооллын эхний ээлжийн 1764 айлын орон сууц ашиглалтанд ороод байгаа юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны нийлүүлэлт нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Харин хувийн хөрөнгөөр 14 мянга 500 орчим айлын орон сууц барих төлөвтэй байгаа талаар Үл хөдлөх хөрөнгийн “Master Properties” компаниас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 475 барилга баригдаж байгаагаас 256 нь барилга угсралтын ажлаа эхлүүлжээ. Эдгээрээс 198 барилга нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас угсралтын ажил эхлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл аваад байгаа юм байна. Үнийн хувьд 2013 онд орон сууцны эрэлт нэмэгдэж үнэ эрчимтэй өсч байсан боловч энэ оны I улиралд шинэ болон хуучин орон сууцны үнийн өсөлт саарчээ. 2014 оны I улирлын байдлаар Улаанбаатар хотод 189 төслийн 33 мянга 603 айлын орон сууц борлуулагдсан байна. Эдгээр төслийн 108 нь хоёр сая төгрөгийн дундаж ханштай байгаа бол 66 нь 2.5 сая төгрөгөөс дээш үнээр борлуулагдаж байгаа аж. Харин цаашид 2014 он дуустал орон сууцны үнэ тогтвортой байна

0 comments:
Post a Comment