Бид бол мэргэжилтнүүд. Таны өмчийг борлуулахын тулд зуучлалын компани олон хүн байгууллагын хяналт, операцийн системийн дагуу ажилладаг. Зарим нь зах зээлийн судалгаа хийж, нэг хэсэг нь таны өмчийг сурталчилж нөгөө нэг нь бүх процессыг хянаж байдаг. Ер нь зуучлалын компани энэ салбарт мэргэшин ажилладаг, хариуцлага хүлээх албан ёсны хуулийн этгээд гэдгээрээ хувь хүн ченжүүдээс ялгарна. Ченжүүд хүмүүсийн мэдээлэлгүй байдлыг ашиглан зарж буй авч буй хоёрын хооронд үнийн зөрүү гаргаж ашиг олдог бол зуучлалын байгууллага зах зээлийн үнэ ханш ямар байгааг хоёр талд дамжуулж аль алиныг нь хэт үнэтэй юмуу хямдаар худалдаа хийхээс сэргийлүүлж үнийн дүнгийн тогтсон хувь хэмжээгээр үйлчилгээний хөлс авдагаараа эрс ялгаатай юм.
0 comments:
Post a Comment