Aнхдугаар чуулга уулзалт

Үндэсний Реалторуудын холбооны анхдугаар чуулга уулзалт, Үл хөдлөх хөрөнгийн БАЯН ЗУУЧЛАГЧ хэрхэн болох вэ нэртэй гарын авалга номын нээлт амжилттай зохион байгуулагдлаа.

Манай Сургалт

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашиглах боловсон хүчний эрэлт хэрэгцээг хангах, сонирхсон иргэд, бүх насны хүмүүст үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн сертификаттай сургалт "Хөдөлмөрийн Яам", "Хөдөлмөр эрхлэлтийн төв"-өөс албан ёсны эрхтэйгээр реалторуудын үндэсний холбооны харьяа "RGB" сургалтын төвөөс зохион байгуулж байна.

Худалдаанд гарлаа

Хэрхэн бага зардлаар баян зуучлагч болох вэ? ном, бүх номын салбаруудаар, мөн Peace tower-ийн 705 тоотод худалдаалж байна.

Баянзууч үл хөдлөх хөрөнгө

Манай үл хөдлөх хөрөнгө зуучлалын төв нь 2008 оны 8-р сарын 28-нд анх байгуулагдсан. УБ хотын бүх дүүрэг, хөдөө орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

РЕАЛТОРУУДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ

Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч реалторын холбоонд одоогоор олон реалторууд нэгдэж байна. Энэ холбоо 2014 оноос байгуулагдаад удаагүй ч мэргэжлийн сертификаттай реалторуудыг нэгтгэж тэдний борлуулалтын рейтинг олон түмэнд харуулах, харилцагч нарт тэдний тухай мэдээлэл олоход нь туслах мөн амьдралын баталгаа өмч эд хөрөнгөө ямар мэргэжилтэнд даатган борлуулах түрээслүүлэх сонголтыг хийх бололцоо олгож байгаа зэрэг олон олон давуу талуудаас гадна энэ холбоогоороо дамжуулан рейлторууд үл хөдлөх хөрөнгийн зуучлагч байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилготой ашигийн бус сайн дурын байгууллага болно. Бид цаашдаа үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж буй реалторуудын мэдлэг боловсрол мэргэжлийн маркетингийн хөрөнгө оруулалтын, үнэлгээний зэрэг цуврал лекцийг гадаад дотоодын нөлөө бүхий лектор хөрөнгө оруулагч нартай хамтран явуулах болно. Иймээс энэ шинэ мэргэжил шинэ бизнэст хүч сорих гэж буй бүх хүмүүст манай сургалтанд хамрагдан манай холбоонд нэгдэхийг уриалж байна. Энэ чиглэлээр мэргэшин манай холбоонд нэгдсэнээр олон түмэнд хүрэх боломжтой тул таныг урьж байна. РЕАЛТОРУУДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО

Мэдээний тойм

Sunday, 3 August 2014

Зээлээ хурдан дуусгаж, бага хүү төлөхийг хүсэж байна уу?

2014 оны 7 сарын 23-ны байдлаар нийтдээ 39,902 хүн 8 хувийн зээл аваад байна.

Хүү багатай, хугацаа урт тул хүмүүсийн сард төлж буй зээлийн дүн харьцангуй бага байдаг.

Гэвч 20 жилийн турш зээлтэй байгаад байхыг хүсдэг хүн төдийлэн их биш.

Харин ч эсрэгээрээ хүмүүс зээлээ урьдчилж төлбөл хэдий хэмжээний хүү хэмнэж, хэдэн жилийн дотор зээл нь төлөгдөж дуусахыг маш их асууж байна.

Иймд бид бас нэгэн хялбаршуулсан хүснэгт хийн та бүхэндээ танилцуулж байна.

Тухайлбал 50 сая төгрөгийн зээлийг жилийн 8% хүүтэй 20 жилийн хугацаатай авсан хүн сар бүр зээлэндээ 418 мянган төгрөг хийдэг бөгөөд хэрэв жаахан чармайлт гаргаад сар бүр нэмээд 40 мянган төгрөг хийгээд байхад зээл нь 16 жилийн дотор төлөгдөж дуусах бөгөөд нийтдээ 10,7 сая төгрөгийн хүү хэмнэхээр байна.


Сугалаагаар байрны эрх хожсон азтай иргэд хэзээ байртай болох вэ?



“Буянт-Ухаа 1” хороололд хямд үнэтэй байр баригдлаа. Иргэдийг сугалаагаар оруулна гэж энэ хаваржингаа шуугив. Зарим иргэд өөрийн утсанд ирсэн байраа сонгоно уу? гэсэн мессежний “Таны сугалаагаар хожсон байр сонгох эрх ....” гэсэн хэсгийг уншаад, байр хожчихлоо гэж бодон, шоконд орсон сурагтай. Гэтэл тэр мессеж нь “хурдан байраа сонгоод” зээлээ хөөцөлд гэсэн утгатай байжээ.

Мессежээр мэдэгдэл ирсэн тул ТОСК руу хар гүйхээрээ хурдлан очиж, байраа үзэж сонгоод, байртай болсон мэт баярлав. Урьдчилгаагаа тушаах хүртэл бэрхшээл, саатал гарсангүй тул ер нь байранд орсон мэт санагдаад эхэллээ.

Хэзээ байрандаа орох вэ? гэж ТОСК-оос асуутал үлдсэн 70%-аа төлчихвөл орж болно гэж уриалгахан дуугарав. Банкнаас зээлээ хөөцөлдөхөөр болтол банк “Буянт-Ухаа” хороололд зээл олгохгүй байгаа гэлээ. Учрыг лавлаж, 2 шалтгаан байгааг олж мэдлээ. 
Үүнд:
    • Банк байрны гэрчилгээ гарсан байранд зээл олгоно гэх боловч ТОСК-д энэ гэрчилгээ байхгүй. Банкуудтай энэ талаар тохиролцож нэгдсэн журмаар мэдэгдэнэ гэсэн боловч одоогоор энэ асуудал шийдэгдээгүй байгаа бололтой
    • Банк зээл олгоод, зээлээ төлөөгүй бол барьцаалсан “байрыг зарж зээлийг төлүүлэх” журамтай бол ТОСК-ийн журманд байрыг “зарж болохгүй” гэж заасан байжээ.

    Хэрэв зээлдэгч зээлээ төлөхгүй, муу зээлийн ангилалд шилжсэн тохиолдолд банкууд барьцаа хөрөнгийг зарж борлуулах замаар эрсдлээс сэргийлдэг бөгөөд энэ боломжийг хааж байсан дээр заалтыг “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журамд өөрчилсөн байна.

    Тодруулбал:
      •  “Орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслэхгүй байна”
      • “Хэрэв худалдан авагч энэхүү журмын 4.3-д заасан хугацаанаас өмнө орон сууцаа худалдах бол ТОСК-ийн зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж ам.метрийн үнэ ханшаар зөвхөн ТОСК-д буцаан худалдана” гэсэн заалтуудыг сугалаагаар оногдсон байраа зээлээр авч байгаа тохиолдолд хүчингүй болгожээ.

      Одоо энэхүү журамд байгаа байрны гэрчилгээтэй холбоотой зөрчлийг шийдвэрлэж чадвал иргэд зээлээ хөөцөлдөж эхлэхэд саадгүй болохоор байна. Энэ ажил ч удахгүй шийдэгдэх биз ээ.

      Зээлээ бүтээх сүүлийн хугацаа хэзээ вэ?

      ТОСК, банкны хоорондын тодорхойгүй байсан асуудлууд шийдэгдсэнээс хойш иргэд 60 хоногийн дотор зээлээ бүтээх хэрэгтэйг сануулъя.

      Зээлээр байртай болсон түүх - 1: Тооцоолоогүй зардлууд



      Эхнэр бид 2 байртай болохоор төлөвлөж, байрны зээл авахын тулд нилээд эртнээс урьдчилгаа мөнгөө цуглуулж эхэлсэн юм. Оны дараахан урьдчилгаа бараг бүрдсэн тул байраа олоод, банкнаас зээл авахаар хөөцөлдөж, банкинд материал бүрдүүлж өглөө. 

      Таны, танай гэр бүлийн насны мөрөөдөл болсон байрны зээл бүтсэн тухай банкнаас утасдах тэр мөч ямар байх талаар та төсөөлж байсан уу? Байрны зээл бүтлээ гэж утасдахад төрсөн үнэхээр сайхан мэдрэмжийг биеэрээ мэдэрсний хувьд танд ч бас тохиолдоосой гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний хувьд анх удаа өөрийн гэсэн байрандаа орох болсондоо туйлын баяртай байлаа. Харин зээл бүтсэний дараа ч багагүй мөнгө хэрэгтэй болдог гэдгийг мэддэггүй байснаасаа болж, байраа алдах шахсан юм. 

      Зээл бүтсэний дараа хаана дахин мөнгө хэрэгтэй болох вэ?

      1. Зээлийн гэрээг нотариатоор батлуулах
      2. Харьяа аймаг, дүүргийнхээ ЭХЭУБА /Эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн албан/-д байраа банкинд барьцаалснаа бүртгүүлэх
      3. Зээлийн үйлчилгээний хураамж
      4. Орон сууцны даатгал
      5. Бусад жижиг зардал 

      Хэдэн төгрөг хэрэгтэй болсон вэ?

      Би урьдчилгаа 30%-д 27 сая төгрөг өөрөө төлөөд, банкнаас 63 сая төгрөг зээлж, нийт 90 сая төгрөгөөр жижгэвтэр 2 өрөө байр авсан юм. Яг зээлээ авах хүртэл хүртэл миний тооцоогоор 960,000 төгрөг гарсан байдаг. Дор сийрүүлэв.

      - Зээлийн гэрээг нотариатоор батлуулах

      Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 7-р сарын 5-ны өдрийн 123 тоот тушаалын дагуу 25,0 саяаас 100,0 сая төгрөгийн зээлийн гэрээг батлах үйлчилгээний хураамжид 50,000 төгрөг байдаг гэсэн тул төлсөн.

      - ЭХЭУБА-д байраа банкинд барьцаалснаа бүртгүүлэх

      Би 63 сая төгрөг зээлсэн тул зээлийн дүнгийн 0,1% буюу 63,000 төгрөг барьцаалбарын үнэ 6,000 төгрөг төлсөн. Барьцаалбарын үнэ нь зээлийн дүнгээс хамаардаггүй, тогтмол юм байна.

      - Зээлийн үйлчилгээний шимтгэл

      7 хоногийн дараа гэрээгээ аваад, банкнаас зээл авах болоход зээлийн дүнгийн 0,5% буюу 315,000 төгрөг суутгасан.

      - Орон сууцны даатгал 

      Орон сууцыг заавал даатгах ёстой байдаг гэсэн тул 2 төрлийн даатгал төлсөн. Эд хөрөнгийн даатгалд орон сууцны үнэ 90 сая төгрөгийн 0,3% буюу 270,000 төгрөг, гэнэтийн ослын зээлийн даатгалд дүн буюу 63 сая төгрөгийн 0,3% буюу 126,000 төгрөг нийт 396,000 төгрөг хураалгасан. Энэ мөнгийг зээлээ төлж дуустлаа жил бүр төлж байх ёстой гэж гэрээнд бичсэн байна лээ.

      - Бусад жижиг зардал

      Такси, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр хуулбарлах, байрны зээлтэй эсэх тухай лавлагаа авах гээд бусад жижиг, сажиг зардал ойролцоогоор 130,000 орчим төгрөг зарцуулсан. 

      Ингээд тооцож үзэхэд урьдчилгаа 27,0 сая төгрөгөөс гадна нийт 50,000+63,000+6000+315,000+396,000+130,000=960,000 төгрөг зарж байж, 2 өрөө байр авсандаа одоо ч баяртай байдаг. Одоо надад 20 жилийн турш сар бүр зээлэндээ 527,000 төгрөг, жил 1 удаа даатгалд 396,000 төгрөг төлөх ажил л үлдсэн. Та өөрийнхөө зээлийг энд тооцож болно

      ГАДААДАД АМЬДАРЧ БАЙХДАА МОНГОЛДОО ЗЭЭЛЭЭР ОРОН СУУЦ АВЧ БОЛОХ УУ?



      Асуулт:
      Сайн байна уу? Би Турк улсад амьдраад 4 жил болж байна. Байрны урьдчилгаа 30 хувь бэлэн болсон. Харин гадаадад амьдарч байгаа болохоор банкны зээлд хамрагдаж болох уу?

      Яах ёстой вэ? Энэ асуулт гадаадад байгаа Монгол хүн болгонд тохиолдож байгаа болохоор дэлгэрэнгүй тайлбарлаж өгч тусална уу.
      Хариулт:
      Таны асуултын дагуу ХААН, ХХБ, ХасБанкнаас судалгаа хийж үзлээ.
      Бид бүгд “Гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд Монголдоо зээлээр орон сууц авч болох уу” гэж ярьцгаадаг.

      Ер нь хоёр боломж байдаг.
      Гадаадад амьдарч буй хүн өөрийн нэр дээр шууд зээл авах
      Монголд ажиллаж амьдарч буй хэн нэгэн гэр бүлийн хүнийхээ нэр дээр зээл авч өөрөө хамтран зээлдэгч нь болох

      Энэ хоёр хувилбарыг тус тусад нь судалж үзэв.

      Нэг: Гадаадад амьдарч буй хүн өөрийн нэр дээр шууд зээл авах

      Хэн нэгэн гадаадад амьдарч буй хүн шууд өөрийн нэр дээр Монголд үйл ажиллагаагаа явуулж буй банкуудаас зээл авах боломж тун хомс байдаг юм байна.

      ХасБанкны хувьд “Гадаадад буй Монголчуудад зориулсан орон сууц худалдан авах зээл” гэсэн үйлчилгээг үзүүлдэг ажээ. Уг зээл нь зөвхөн доллароор олгогддог бөгөөд зээлийн хүү нь 2014 оны 6 сарын 3-ны байдлаар сарын 1,12-1,29 хувийн хүүтэй байна. Зээлийн хүү нь таны төлөх урьдчилгаа төлбөрийн хэмжээ зэрэг үзүүлэлтээс хамаарч тогтоогддог байна. Урьдчилгаа төлбөрийн хувьд доод тал нь байрны үнийн 40 хувийг өөрөө төлөх ёстой юм.

      Сонирхолтой нь гэвэл та энэ зээлд хамрагдах хүсэлтээ онлайнаар бөглөж болдог юм байна. Энд дарж анкетаа бөглөнө үү.

      Товчхон мэдээлэл өгөхөд доорх шалгуурыг хангасан хүмүүс уг зээлийг авах боломжтой байдаг юм байна.
      Монгол улсын элчин сайдын яам үйл ажиллагаагаа явуулж буй улсад оршин суудаг.
      Тухайн улсад оршин суух зөвшөөрөлтэй.
      Худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн төлөх чадвартай.
      Тус улсын аль нэг байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр 1 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх.
      Өрхийн цалингаас зээл хүүгийн төлбөрийг эргэн төлөх чадвартай, орлогын хэмжээ нь баримтаар нотлогдох боломжтой байх.


      Хоёр: Монголд ажиллаж амьдарч буй хэн нэгэн гэр бүлийн хүнийхээ нэр дээр зээл аваад өөрөө хамтран зээлдэгч нь болох

      Ихэнх хүмүүс 8%-ийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахыг хүсч байгаа боловч гадаадад ажиллаж амьдарч буй тохиолдолд банкууд тухайн хүнд энэ зээлийг олгохгүй байгаа юм байна.

      Харин банк нь өөрийн эх үүсвэрээр олгож байгаа ердийн нөхцөлтэй орон сууцны зээл авах гэж буй бол та Монголд ажиллаж амьдарч буй хэн нэгэн гэр бүлийн хүнээ үндсэн зээлдэгчээр өргөдлийг нь гаргуулаад өөрөө хамтран зээлдэгчээр орж болдог юм байна. Тухайлбал Худалдаа Хөгжлийн Банкны хувьд ийм байдлаар хандахад таны гадаадад олж буй орлогыг өрхийн нийт орлогод нь оруулаад олгох зээлийн хэмжээг тооцож болно.

      Дээрх тохиолдолд үндсэн зээлдэгч нь тогтмол орлоготой байхаас гадна та өөрийнхөө гадаадад олж буй орлогыг нотолж чадахуйц байх ёстой юм. Тухайлбал цалин авдаг бол банкны дансны хуулгаа үзүүлэх, эсвэл байрны урьдчилгаа мөнгөө Монголд хуримтлуулсан бол мөнгө шилжүүлж байсан баримтуудаа, дансны хуулгын хамт банкинд мэдүүлэх замаар гадаадад олж буй орлогоо нотлох ёстой юм.

      Хэрэв та ийм замаар зээл хөөцөлдөх гэж байгаа бол юуны өмнө Монголд байгаа гэр бүлийн хүнээ шууд банкны Зээлийн ажилтантай уулзуулах нь зөв.

      Та банкуудын ердийн нөхцөлтэй орон сууцны зээлийн хүүг нэг дороос үзэхийг хүсвэл энд дарна уу.

      Мөн та орон сууцны зээл авсан тохиолдолд сард хэдэн төгрөг төлөхөө тооцохыг хүсвэл энд дарна уу.

      Эх сурвалж: Mungu.mn

      Saturday, 2 August 2014

      ОРОН СУУЦ ХУДАЛДАЖ АВСАН ХҮНД ҮЗҮҮЛЭХ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ




      Анх удаа орон сууц худалдан авсан иргэд татварын хөнгөлөлт эдлэх ёстой байдаг. Энэ талаарх бяцхан зөвлөмжийг хүргэж байна.
      Хувь хүний орлогын албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т "хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого"-ыг албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэж заасан.
      Дээрхи албан татварын чөлөөлөлтийг албан татвар төлөгч Монгол Улсын иргэн, байнга оршин суугч гадаадын иргэн, оршин суугч бус хувь хүн эдлэнэ.
      Татвар төлөгч нь дараах орлогод албан татвар төлнө. Үүнд:
      Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, хөдөлмөр эрхлэлтийн орлогоос, үйл ажиллагааны орлогоос. хөрөнгө борлуулсны орлогоос /үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, хувьцаа, үнэт цаас/, шинжлэх ухаан утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлогоос, урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагналын орлогоос, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугаалааны орлогоос, хуулийн 15 дугаар зүйлд заасан шууд бус орлогоос, түрээсийн орлогоос, эрхийн шимтгэлийн орлогоос, ногдол ашгийн орлогоос, хүүгийн орлогоос.
      Нэг. Хувь хүн өөрийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц худалдан авсан хөрөнгийг албан татвар ногдох орлогоос чөлөөлөх.
      Иргэн Ж 1м.кв нь 450$ -ийн үнэтэй 80 м.кв талбай бүхий орон сууцыг амьдран суух зориулалтаар А компаниас 2007 оны 5 сард худалдаж авсан байна. Монгол банкнаас зарласан тухайн үеийн валютын ханш 1130 төгрөг байсан гэвэл байрны үнэ 40680.0 /36000$ х 1130₮/ мянган төгрөг болно.
      Иргэн Ж нь өөрийн хөрөнгөөр худалдан авсан 36000 $ -ын байрны албан татварын чөлөөлөлтийн тооцоог амьдран суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албатай 2008 оны 2 дугаар сарын 15-ны дотор хийнэ.
      Иргэн Ж нь орон сууц худалдан авсан хөрөнгөө албан татвараас чөлөөлүүлэхээр 2008 оны 2 дугаар сарын 15-ны дотор орон нутгийн татварын албанд хандахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
      Үл хөдлөх хөрөнгийн газраас олгосон "Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ"
      Иргэн Ж нь Хувь хүний орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу 36000 $ -ын орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь албан татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох баримт.
      Иргэн Ж Орон сууц худалдан авахаар А компанитай хийсэн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"
      Уг орон сууцны төлбөрийг шилжүүлсэн баримт /орлогын мэдүүлгээр/
      Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан орлогын дүнгээс орон нутгийн төсөвт төлсөн албан татварын санхүүгийн баримт
      Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар
      Хоёр. Хувь хүн банкны зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц худалдан авсан хөрөнгийг албан татвар ногдох орлогоос чөлөөлөх.
      Хувь хүний банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар худалдаж авсан орон сууцны төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч чөлөөлөлт эдлүүлэх албан татварын тооцоог дээрхи жишээтэй нэгэн адилаар тооцно.
      Татвар төлөгч хувь хүн нь албан татварын чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
      Үл хөдлөх хөрөнгийн газраас олгосон "Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ"
      Орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан тухай банктай хийсэн зээлийн гэрээ
      Орон сууц худалдан авахаар Х компанитай хийсэн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"
      Уг орон сууцны төлбөрийг шилжүүлсэн баримт /орлогын мэдүүлэгээр/
      Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан орлогын дүнгээс албан татвар суутгуулан төлсөн санхүүгийн баримт
      Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар
      Жич: Хувь хүн нь өөрийн хөрөнгөөр болон банкны зээлийн хөрөнгөөр хувь хүн, хуулийн этгээдээс /орон сууцны барилга барих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээс бусад/ амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан бол ХХОАТ-ын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасны дагуу орон сууцаа худалдаж буй тухайн аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээр үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан орлогын дүнгээс ХХОАТ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасан 2 хувийн албан татварыг төлүүлэх буюу орон сууцныхаа төлбөрийг төлөхдөө суутган авч орон нутгийн төсөвт төлнө.
      Орон нутгийн татварын алба уг иргэнтэй албан татварын тооцоо хийж чөлөөлөлтийг эдлүүлэхдээ дээрхи баримтыг үндэслэн албан татвараас чөлөөлөгдөх орлогын дүнг тооцож гаргана. Жишээ нь :
      Иргэн А иргэн Б -гээс 20.0 сая төгрөгийн байрыг нь худалдан авсан гэж мэдүүлсэн бол иргэн Б-гийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны албан татварт 400.0 мянган төгрөг төлсөн албан татварын санхүүгийн баримт байж байж 20.0 сая төгрөгийн чөлөөлөлт эдлэх эрхтэй болно. Харин иргэн Б нь 150.0 мянган төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлсөн бол 20.0 сая төгрөгийн чөлөөлөлт эдлэхгүй харин 7500.0 мянган төгрөгийн чөлөөлөлтийг татварын алба иргэн А-д эдлүүлнэ.
      Гурав. Хувь хүн өөрийн хөрөнгө болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууцны барилга барьсан хөрөнгийг албан татвар ногдох орлогоос чөлөөлөх. /Зуслангийн зориулалтаар барьсан барилга дээрхи заалтад хамаарахгүй/
      Хувь хүний өөрийн хөрөнгөөр болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууцны барилга барьсан хөрөнгийг албан татвар ногдох орлгоос хасч чөлөөлөлт эдлүүлэх албан татварын тооцоог эхний жишээтэй нэгэн адилаар тооцно.
      Татвар төлөгч хувь хүн албан татварын чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
      Тухайн барилга нь амьдран суух зориулалтаар баригдсан таны өөрийн хөрөнгө мөн болохыг нотлох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
      Хөрөнгийн үнэлгээний газраар уг барилгыг үнэлүүлсэн үнэлгээний материал
      Орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгийн санхүүгийн баримт
      Хувь хүний орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу тухайн барилгад зарцуулсан хөрөнгө нь албан татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох баримт.
      Хувь хүний орлогын албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т заасан чөлөөлөлтийг иргэдэд эдлүүлэхдээ татварын алба дараах зарчмыг баримтлана. Үүнд:
      ХХОАТ-ын хуулийн 9.1.3 -т " албан татвар төлөгч өөрөө буюу түүний өмнөөс хөрөнгө оруулсан, хуримтлуулсан бол уг хөрөнгийг албан татвар ногдох орлогод оруулан тооцсоныг албан татвар төлөгч нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв нотолж чадахгүй бол оруулсан хөрөнгө, хуримтлалын дүнг албан татвар төлөгчийн тухайн жилийн татвар ногдуулах орлогын дүнд оруулан тооцно" гэсэн заалтыг заавал мөрдлөг болгон ажиллах;
      ХХОАТ-ийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т "...амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авах..." гэсэн заалтын анх удаа гэдгийг орон сууцны чөлөөлөлт эдлэж буй хувь хүний амьдран суухаар худалдан авсан орон сууц нь 2007 оны 1 дүгээр сарын 01-ээс хойш авсан байхыг ойлгоно.
      Орон сууцны барилга барих үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бүхий барилгын компаниас бусад аж ахуйн нэгж, байгууллага болон хувь хүнээс орон сууцны барилга худалдан авсан хувь хүнд чөлөөлөлтийг эдлүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны орлогоос төлсөн 2 хувийн албан татварын санхүүгийн төлбөрийн баримтыг шалган төлсөн албан татвартай уялдуулан татвар ногдох орлогоос чөлөөлөх орлогын дүнг тооцож байх

      Tuesday, 29 July 2014

      Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт

      Олон улсын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хувьд гол өсөлт нь Хятад, АНУ-ын хооронд саяхан хүртэл явагдаж байна. АНУ-д Хятадын худалдан авалт 2011 оны 12 сард борлуулалт нь $ 7.4 тэрбум-ийг эзэлж, Канадын ард, одоо гэр бүлийн хоёр дахь том гадаадын худалдан авагчид байдаг, 24%-нь өмнөх 12 сарын хугацаанд нь, үл хөдлөх хөрөнгийн худалдаачин Үндэсний холбооны дагуу . 








      Хятад, Хонг-Конг-аас Худалдан авагчид нь 2008 онд тэдний хөрөнгө оруулалтыг дөрөв дахин нэмэгдүүлэн, 2011 онд АНУ-д арилжааны хөрөнгийн $ 1.71 тэрбум зарцуулсан бодит Капитал Analytics хэлжээ. 

      БНХАУ-ын хөрөнгө оруулагчид арилжааны төсөл, орон сууцны эд хөрөнгө, зочид буудал, гольфийн курс, клуб, газар, аж үйлдвэрийн агуулах, оффисийн барилга, болон худалдааны төвд сонирхолтой байдаг байна

      ЗАГВАР ХОРООТОЙ БОЛНО



      Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа Загвар хороо хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүрэгт 9 төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Эдгээр төслийг гэр хорооллын иргэд өөрсдөө санаачлан бичиж, гар бие оролцон хэрэгжүүлж буйгаар онцлог юм. Гэр хорооллын иргэдийн санал санаачлагыг дэмжих сангаас санхүүжигдсэн энэхүү 9 төсөлд: 

      · Хан-Уул дүүргийн 13-р хорооны 2б хэсэгт хэрэгжиж байгаа хог ихээр цугларсан гүн жалгыг цэвэрлэж айл өрхүүдийн өрхийн орлого нэмэгдүүлэх чацарганы модны төгөл байгуулах, Хан-Уул дүүргийн 13-р хорооны 5а хэсэгт хэрэгжиж дууссан албан бус хогийн цэгийг устгаж хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх сагс болон тоглоомын талбай байгуулах
      · Баянгол дүүргийн 9-р хорооны гэр хорооллын Горькийн 30-р гудамжинд хэрэгжиж дууссан 75 м урттай явган хүний шаталсан зам барих
      · Баянгол дүүргийн 9-р хорооны гэр хорооллын Горькийн 3,4,5 гудамжинд хэрэгжиж дууссан өрхийн хог ангилан ялгах хогийн сав гэр хорооллын хашаанд суулгах
      · Сүхбаатар дүүргийн 14-р хорооны гэр хорооллын Хандгайтын 30-р гудамжинд хэрэгжиж дууссан албан бус хогийн цэгийг цэвэрлэж хүүхдийн тоглоомын талбай болон иргэд оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөх талбайг бий болгож тохижуулах
      · Сүхбаатар дүүргийн 14-р хорооны гэр хорооллын Хандгайтын 30-р гудамжинд хэрэгжиж дууссан албан бус хогийн цэгийг цэвэрлэж хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх сагсан бөмбөгийн талбай барих
      · Баянзүрх дүүргийн 27-р хорооны Сэлбийн 24-р гудамжинд хэрэгжиж байгаа жишиг гэр гудамж бий болгон хүүхдийн талбай байгуулах
      · Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Хайлаастын шинэ эцэст хэрэгжиж байгаа иргэд, оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөх ногоон төгөл, хүрээлэн байгуулах
      · Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны Мандал Овоо гэр хороонд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлууд багтжээ.

      ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ХАНШИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ




      2013 оноос Барилгын салбарын хөгжил эрчимжиж, өмнөх жилүүдтэй харьцуулахад бүтээн байгуулалт ихээр хийгдэх болсон. Барилгын салбарыг төрөөс дэмжиж олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь орон сууцны барилгажилтын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн ч шинэ орон сууцны үнэ ханш эрэлтээ дагаж тогтмол өссөөр байна.
      Үүнтэй холбоотойгоор 2014 оны эхний 7 сарын байдлаар шинэ орон сууцны үнэ ханшийн өөрчлөлтийг өмнөх оны мөн үеүдтэй харьцуулсан байдлаар гаргаад байна.
      Улаанбаатар хотын 6 дүүргийн орон сууцны үнэ ханшнаас харахад өнөөгийн байдлаар 32 672 айлын 108 шинэ орон сууц захиалга авч байгаа бөгөөд м2-ийн дундаж үнэ Сүхбаатар дүүрэг 3 035 000 төгрөг, Хан-Уул дүүрэгт 2 909 000 төгрөгийн үнэтэй байгаа байдал нь хамгийн өндөр үнэтэй дүүргүүдэд багтаж байна.
      Дүүрэг тус бүрээр нь м2-ийн дундаж үнийг харьцуулсан байдлаар гаргахад өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25-30%-аар өссөн үзүүлэлттэй байгаа нь дээрх хүснэгтээс харагдаж байна. Энэхүү орон сууцны үнэ ханш өдөр ирэх тусам нөлөөлж буй шалтгаан нь:
      Ипотекийн 8%-ийн орон сууцны зээлийг олгож эхэлснээр эрэлт ихэссэн
      Захиалга авч буй орон сууцны ашиглалтанд орох хугацаа ойртох тусам үнээ өсгөх
      Орчны байршил
      Инженерийн байгууламж, дэд бүтцийн хүрэлцээ
      Эдийн засгийн нөхцөл, валютын хэлбэлзэл зэрэг хүчин зүйлсийн нөлөөллөөс орон сууцны үнэ ханш нэмэгдэж буй нь ажиглагдаж байна.

      Tuesday, 22 July 2014

      ханшийн өсөлт нэмэгдэж байна

      Ам.долларын ханшийн өсөлт өнөөдрийн байдлаар 1850-д хүрчихээд байна.




      Харин БНХАУ-ын юань өсч 299,40 төгрөг болжээ.
































      Юаний энэхүү өсөлт нь 2013 оны сүүлийн хагасаас хойш гарч буй огцом өсөлт болоод байна.


      Тун удахгүй хичээлийн шинэ жилд бэлтгэж, урд хөршөөс дэвтэр номноос эхлээд үзэг харандаа, оймс гутлаа зөөж эхлэнэ. Гэтэл юаний ханшийн өсөлт нь манай иргэдэд тун ч хүндхэн цохилт болох нээ.Өнөөдрийн байдлаар Засгийн газрын “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн 70 гаруй хоног нь өнгөрчихөөд байна. Юань, долларын ханш тогтмол өсч, бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй хэвээр л байна.

      Улаанбаатар хотод 317 мянган өрх оршин суудаг

      Нийслэлд оршин сууж байгаа 1.2 сая хүний 60 хувь буюу 189 мянган айл өрх гэр хороололд оршин сууж байна. 


      2013 оны байдлаар Улаанбаатар хотод 317 мянган өрхийн 1.2 сая хүн байнга оршин сууж байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. Үүнээс 60 хувь буюу 189 мянган айл өрх гэр хороололд оршин сууж байгаагаас Нийслэлд 317 мянган өрх оршин суудаг
      20 гаруй хувь нь орон сууцны урьдчилгаа 30 хувийг төлөх чадвартай гэсэн судалгаа гарчээ. 2014 оноос нийслэлд орон сууцны нийлүүлэлт өмнөхтэй харьцуулахад хэд хэдэн шинэ эх үүсвэрээр нэмэгдээд байна. Тухайлбал “Буянт-ухаа 1” хорооллын эхний ээлжийн 1764 айлын орон сууц ашиглалтанд ороод байгаа юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны нийлүүлэлт нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Харин хувийн хөрөнгөөр 14 мянга 500 орчим айлын орон сууц барих төлөвтэй байгаа талаар Үл хөдлөх хөрөнгийн “Master Properties” компаниас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 475 барилга баригдаж байгаагаас 256 нь барилга угсралтын ажлаа эхлүүлжээ. Эдгээрээс 198 барилга нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас угсралтын ажил эхлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл аваад байгаа юм байна. Үнийн хувьд 2013 онд орон сууцны эрэлт нэмэгдэж үнэ эрчимтэй өсч байсан боловч энэ оны I улиралд шинэ болон хуучин орон сууцны үнийн өсөлт саарчээ. 2014 оны I улирлын байдлаар Улаанбаатар хотод 189 төслийн 33 мянга 603 айлын орон сууц борлуулагдсан байна. Эдгээр төслийн 108 нь хоёр сая төгрөгийн дундаж ханштай байгаа бол 66 нь 2.5 сая төгрөгөөс дээш үнээр борлуулагдаж байгаа аж. Харин цаашид 2014 он дуустал орон сууцны үнэ тогтвортой байна

      Үл хөдлөх хөрөнгийн салбарт олгосон зээл нэмэгджээ

      Үл хөдлөх хөрөнгийн салбарт олгосон зээл нэмэгджээ

      2014 оны эхний улирлын байдлаар үл хөдлөх хөрөнгийн салбарт олгосон зээлийн жилийн өсөлт эрс нэмэгдсэн байна. Монголбанкнаас танилцуулсан Санхүүгийн тогтвортой байдлын тайланд мэдээлснээр үл хөдлөх хөрөнгийн салбарт олгосон Үл хөдлөх хөрөнгийн салбарт олгосон зээл нэмэгджээ
      Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд олгосон зээлийн өрийн үлдэгдэл I улирлын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдлийн 31.4 хувийг эзэлж байна. Зургийг: С.Батсайхан

      зээлийн жилийн өсөлт 2013 оны I улиралд 19.9 хувьтай байсан нь 175.5 хувьд хүрч өсчээ. Мөн барилгын салбарт олгосон зээлийн жилийн өсөлт 62.4 хувь болж өссөн байна. Харин барилга болон үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны I улирлын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдлийн 31.4 хувийг бүрдүүлжээ. Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлогын хүрээнд банкуудад байршуулж байгаа эх үүсвэр нь зээл, харилцах хадгаламж зэрэг мөнгөний үзүүлэлтүүдийн өсөлтийг тогтворжуулж санхүүгийн салбарыг дэмжих гол хүчин зүйл болж байгаа аж. Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд олгох зээлийн хэмжээ нэмэгдсэн ч зээлийн чанар дээрх төрөлд сайжирсан байна. 2011 оны I улиралд уг салбарт олгогдсон нийт зээлийн 6-7 хувь нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй ангилалд багтаж байсан бол 2014 оны I улиралд дөрөв орчим хувьд хүрч буурчээ. Энэ нь нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хэмжээнээс 10 гаруй хувиар бага байгаа юм.

      ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХЭРЭГЦЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?




      Хааяа үйлчлүүлэгч хүсэж хэлж байгаа болон яг тэд юу худалдаж авахын хооронд маш их ялгаа байдаг. Хэрэв тэд таван өрөөтэй, далай харагдахаар тийм орчинтой байр мөрөөдөж байгаа бол яг амьдрал дээр хурдны зам харагддаг нийтийн орон сууц л байдаг.Тиймээс....... илүү дэлгэрэнгүйг "Үл хөдлөх хөрөнгийн баян зуучлагч хэрхэн болох вэ" номноос 
      Утас 94018789 70111228

      Saturday, 19 July 2014

      Нийслэлд 355 барилга, объект баригдаж байна


      Нийслэлд 355 барилга, объект баригдаж байна

      Нийслэлийн нутаг дэвсгэрт 2014 оны хагас жилд 230 аж ахуй нэгж, байгууллага нийт 255.7 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн бөгөөд өнгөрсөн жилийн мөн үеэс 15.7 хувиар өссөн байна.
      Нийт гүйцэтгэлийн 98.6 хувийг шинэ барилга, өргөтгөлийн ажил, 1.4 хувийг их засварын ажил эзэлж байна. Шинэ барилга, өргөтгөл шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийн 34.6 хувийг орон сууцны барилга, 21.4 хувийг орон сууцны бус барилгын ажил, 44.0 хувийг инженерийн барилга байгууламжийн ажил тус тус эзэлж байна.
      Нийслэлд нийт 765.5 тэрбум төгрөгийн барилгын өртөг бүхий 355 барилга обьект баригдаж байгаа бөгөөд барилгыг өмчлөлийнх нь хувьд авч үзвэл төрийн өмчийн 28.5 хувь, иргэний болон хувийн хуулийн этгээдийнх 71.5 хувь тус тус байгаа аж.

      Friday, 18 July 2014

      Орон сууцны үнийн индекс

      Үндэсний Статистикийн хорооноос гаргасан тайланд дурдсанаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг орон сууцны үнийн индекс 2014 оны 2-р улиралд 2010 оны эцсийнхээс 2,2 дахин өмнөх оны мөн үеийнхээс 31,6%, эцсийнхээс 2,7%, өмнөх улиралынхаас 0,4% өссөн байна. Тус тайлангаас харахад СХД, ХУД-33,1%,БЗД-32.4%,СБД-32,3%,БГД-30,2%,Чингэлтэй 29,3 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт байна. Харин 2014 оны 1-р улиралаас харвал БЗД,ХУД-1%,БГД-0,5%,СБД-0,4%,Чингэлтэй 0,1%,СХД-0,3% буурсан байна

      Thursday, 17 July 2014

      Реалтор сургалт явагдаж байна



      Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашиглах боловсон хүчний эрэлт хэрэгцээг хангах, сонирхсон иргэд, бүх насны хүмүүст үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн сертификаттай сургалт албан ёсны эрхтэйгээр реалторуудын үндэсний холбооны харьяа "RGB" сургалтын төвөөс зохион байгуулж байна. Сургалтын төвөөс Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч" тусгай мэргэжлийн мэдлэгийг тухай бүрд олон нийтэд зарлан элсэлт авч хичээллүүлнэ.Мөн энэ төрлийн бизнес эрхэлдэг хамт олны захиалгаар "Үл хөдлөх хөрөнгө зуучлах " талаар сургалт явуулж байна.

      Wednesday, 9 July 2014

      Хязгааргүй их орлогын боломж

      Хязгааргүй их орлогын боломж


      ҮХХЗА-ын жишгээр та хүмүүсийн эд хөрөнгийг зарж борлуулж өгсөн бүтээгдэхүүн бүрээсээ манайд 1.5-5 хувийг ажлын хөлс болгож авна.Америкт орон сууц борлуулсаны хөлс 6% байдаг.Хэрэв өөр зууч борлуулвал үүнийг та 2 хуваах хэрэгтэй болно.Хэрэв 2 зуучтай та ажиллаж байгаа бол (хоёр тал худалдаанд төлөөлж байгаа бол) та хувиа өөр зуучтай хуваах шаардлагагүй.Та хичнээн их ажиллан төдий хэмжээгээр их ашиг хийнэ.

      Үл хөдлөх бол та ухаалаг ажиллаж чадвал орлогоо төвөггүй нэмэгдүүлж болох ажил гэдэг нь тодорхой юм.Энэ ном бага хугацаанд их мөнгө хийх арга ухааныг танд сургах болно. Та илүү дэлгэрэнгүйг “Үл хөдлөх хөрөнгийн баян зуучлагч хэрхэн болох вэ?” номноос уншаарай.
      Бүх номын цэгүүдээр худалдаалагдаж байна. 

      Утас 99106885    70111228

      Thursday, 26 June 2014

      Бид реалторууд

      Бид реалторууд
      https://www.facebook.com/Richproperty


      Сертификатаа гардан авлаа

      Манай үл хөдлөх хөрөнгө зуучлалын сургалтыг амжилттай төгсөгч түмний зууч компаний захирал Х.Баасандулам захирал Д.Тунгалагаас сертификатаа гардан авлаа

      Tuesday, 24 June 2014

      Оффис өрөө түрээслүүлнэ

      Улаанбаатар их дэлгүүрийн өөдөөс харсан Peace tower-ийн 7 давхрын 240мкв мөн 140мкв 15мкв 70мкв ажлын оффис өрөөнүүдийг түрээслүүлнэ.  Утас:70111228 99106885 89898598



      Friday, 20 June 2014

      Танилцуулах Листинг


      Таны танилцуулах листинг бол та хүмүүсийн хувьд зууч нь тул хүмүүсд эд хөрөнгөө танилцуулах том боломж юм.Чи тэд нартай тэдний орон сууцны үнэ цэнийн тухай,таны чанартай үйлчилгээний тухай,хэрхэн эд хөрөнгөө зарах гэж чармайж байгаа тухайгаа ярих болно.Шийдвэр гаргахад таны танилцуулга маш чухал байж чадаж байна уу гэдгийг сайн магадлаарай.

      Та илүү ихийг уншихыг хүсвэл "Үл хөдлөх хөрөнгийн баян зуучлагч хэрхэн болох вэ?" номыг худалдаж аваарай.



      Дэлгэрэнгүй үзэх