Мэдээний тойм

Tuesday, 22 July 2014

Үл хөдлөх хөрөнгийн салбарт олгосон зээл нэмэгджээ

Үл хөдлөх хөрөнгийн салбарт олгосон зээл нэмэгджээ

2014 оны эхний улирлын байдлаар үл хөдлөх хөрөнгийн салбарт олгосон зээлийн жилийн өсөлт эрс нэмэгдсэн байна. Монголбанкнаас танилцуулсан Санхүүгийн тогтвортой байдлын тайланд мэдээлснээр үл хөдлөх хөрөнгийн салбарт олгосон Үл хөдлөх хөрөнгийн салбарт олгосон зээл нэмэгджээ
Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд олгосон зээлийн өрийн үлдэгдэл I улирлын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдлийн 31.4 хувийг эзэлж байна. Зургийг: С.Батсайхан

зээлийн жилийн өсөлт 2013 оны I улиралд 19.9 хувьтай байсан нь 175.5 хувьд хүрч өсчээ. Мөн барилгын салбарт олгосон зээлийн жилийн өсөлт 62.4 хувь болж өссөн байна. Харин барилга болон үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны I улирлын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдлийн 31.4 хувийг бүрдүүлжээ. Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлогын хүрээнд банкуудад байршуулж байгаа эх үүсвэр нь зээл, харилцах хадгаламж зэрэг мөнгөний үзүүлэлтүүдийн өсөлтийг тогтворжуулж санхүүгийн салбарыг дэмжих гол хүчин зүйл болж байгаа аж. Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд олгох зээлийн хэмжээ нэмэгдсэн ч зээлийн чанар дээрх төрөлд сайжирсан байна. 2011 оны I улиралд уг салбарт олгогдсон нийт зээлийн 6-7 хувь нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй ангилалд багтаж байсан бол 2014 оны I улиралд дөрөв орчим хувьд хүрч буурчээ. Энэ нь нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хэмжээнээс 10 гаруй хувиар бага байгаа юм.

0 comments:

Post a Comment